БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн

Г.Оюунтуяа
Өчигдөр

Уурын болон усан халаалтын зуух ажиллуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүх байгууллагыг түүхий нүүрс түлэхийг ирэх сарын 15-аас хориглосон. Байгууллагууд түүхий нүүрсний оронд мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглэнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс тодрууллаа. Тэрбээр “Усан болон уурын халаалтын зуухыг түүхий нүүрсээр ажиллуулахгүй. Оронд нь мидлинг хэрэглэнэ. Есдүгээр сарын 15-аас энэ шийдвэр хэрэгжиж эхлэх учраас сургууль, цэцэрлэгийн 20 зуухыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинэчилнэ. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуулийн зуухыг хийн түлш рүү шилжүүлээд холбох ажлыг эхлүүллээ. Зарим сургууль ул ширмээ шинэчилж, мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглээд явна. Зарим сургуулийг хийн болон цахилгаан түлшинд шилжүүлэх ажлыг үе шаттай хийнэ. Хувийн аж ахуй нэгжүүд мөн түүхий нүүрсийг ирэх сарын 15-аас түлэхгүй учраас үүнээс өмнө зуухаа шинэчлэх зэргээр бэлтгэл базаах хэрэгтэй. 2024–2025 оны өвлийн улиралд нийслэлийн аж ахуйн нэгжүүд нийт 87 мянга гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь агаарт ялгаруулсан бохирдлоороо 180 мянган тонн мидлинг, 350 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшний хэрэглээтэй тэнцэж байна. Түүхий нүүрс бүрэн хэрэглэхгүй байснаараа Улаанбаатар хотын агаарын бохирдол 8-10 хувь буурна. Энэ жилээс Улаанбаатар хотод хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон түлш, шахмал түлштэй хамт иргэдэд түгээгдэнэ. Хагас кокс бол бүрэн боловсруулсан, ахуйн хэрэглээнд ашиглаж болохуйц сайн чанарын нүүрс. Түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш түлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45-50 орчим хувиар бууруулна гэж тооцоолж байна. Түүхий нүүрс олборлодог ч хагас коксон түлш шиг боловсруулж чадахгүй байгаа учраас олон улсын стандартад нийцсэн хагас коксон түлшийг оруулж ирж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бага насны 2 хүүхэд өндрөөс унаж амиа алджээ 8 минутын өмнө
Яармагийн орчим цахилгаан дугуйтай иргэнийг мөргөж амийг нь хохироожээ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ 21 цагийн өмнө
Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд болно 22 цагийн өмнө
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 23 цагийн өмнө
Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараа далан барих ажлыг эхлүүлнэ 23 цагийн өмнө
Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ Өчигдөр
"Нүүдэлчин-2025" фестиваль руу үйлчилэх нийтийн тээврийн хуваарь Өчигдөр
​ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН УЛМААС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮҮХЭД ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ Өчигдөр
​Өнгөрсөн шөнө алба хаагчид 30 байршилд үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа Өчигдөр
Ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч байна Өчигдөр
ТОГТООЛ УСАНД УНАСАН ЦАХИЛГААНЫ УТАСНААС ТОГОНД ЦОХИУЛЖ ГЭМТЖЭЭ Өчигдөр
“АПУ” ХХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх урд хэсгийн явган замын ажил ирэх сарын 20-нд дуусна Өчигдөр
ХАМТАРСАН КОМИССЫН XX ХУРАЛДААНААР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА Өчигдөр
355,000 ам метр талбайг ариутгалаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: Дэлхийн соёлын "Нүүдэлчин" фестиваль эхэлнэ Өчигдөр
Маргааш Улаанбаатарт 16-18 хэм дулаан Өчигдөр
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр 1000 дроны үзүүлбэр үзүүлнэ Өчигдөр
А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн Өчигдөр
“Gemini Academy” хөтөлбөрийн нээлт боллоо Өчигдөр