БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Gemini Academy” хөтөлбөрийн нээлт боллоо

Г.Оюунтуяа
Өчигдөр

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Google for Education-ийн албан ёсны түнш байгууллага болох iCORE E&C Co., Ltd хамтран хэрэгжүүлж эхэлж буй “Gemini Academy” хөтөлбөрийн нээлт  боллоо.


Энэхүү хөтөлбөр нь багш нарын цахим ур чадварыг сайжруулах, хиймэл оюунд суурилсан шинэ технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх, багшийн ачааллыг бууруулах зорилготой юм.

Боловсролын сайд П.Наранбаяр нээлтийн үгэндээ “ Энэхүү академийн нээлт бол бидний хамтын ажиллагааны зөвхөн эхлэл юм. Google компанитай тогтоосон стратегийн түншлэлийн хүрээнд "Хүүхэд бүрд компьютер" хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Хиймэл оюун ухаан бол зүгээр нэг технологийн дэвшил бус, харин бидний өмнө тулгарч буй сорилтуудыг боломж болгон хувиргах асар хүчтэй хэрэгсэл юм” хэмээн онцоллоо.

Арга хэмжээний үеэр 100 орчим багш дөрвөн төрлийн туршилт хичээлээр дамжуулан хиймэл оюун ашиглан хичээлээ төлөвлөх, сурагчдын оролцоо үйл явцыг хянах, хичээлд хэрэглэгдэж буй материалыг ашиглан сорилыг автоматаар боловсруулах гэх мэт хичээл заахаас бусад бүх өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх туршлагыг авч, биечлэн оролцлоо.

Хичээл заахаас бусад бүх үйл ажиллагааг хиймэл оюун ашиглаж хийх боломжтойг тус хөтөлбөр харуулж байна.

Багш нар хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологийг эзэмшсэнээр ачааллаа 10 цагаар бууруулах боломжтой гэсэн судалгааны дүн гарчээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бага насны 2 хүүхэд өндрөөс унаж амиа алджээ 7 минутын өмнө
Яармагийн орчим цахилгаан дугуйтай иргэнийг мөргөж амийг нь хохироожээ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ 21 цагийн өмнө
Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд болно 22 цагийн өмнө
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 23 цагийн өмнө
Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараа далан барих ажлыг эхлүүлнэ 23 цагийн өмнө
Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ Өчигдөр
"Нүүдэлчин-2025" фестиваль руу үйлчилэх нийтийн тээврийн хуваарь Өчигдөр
​ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН УЛМААС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮҮХЭД ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ Өчигдөр
​Өнгөрсөн шөнө алба хаагчид 30 байршилд үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа Өчигдөр
Ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч байна Өчигдөр
ТОГТООЛ УСАНД УНАСАН ЦАХИЛГААНЫ УТАСНААС ТОГОНД ЦОХИУЛЖ ГЭМТЖЭЭ Өчигдөр
“АПУ” ХХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх урд хэсгийн явган замын ажил ирэх сарын 20-нд дуусна Өчигдөр
ХАМТАРСАН КОМИССЫН XX ХУРАЛДААНААР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА Өчигдөр
355,000 ам метр талбайг ариутгалаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: Дэлхийн соёлын "Нүүдэлчин" фестиваль эхэлнэ Өчигдөр
Маргааш Улаанбаатарт 16-18 хэм дулаан Өчигдөр
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр 1000 дроны үзүүлбэр үзүүлнэ Өчигдөр
А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн Өчигдөр
“Gemini Academy” хөтөлбөрийн нээлт боллоо Өчигдөр