БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

Г.Оюунтуяа
2025/08/14

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт үндэслэн олгосон байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилга барьж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, ногоон байгууламж бариулах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх талаас нь тус байршил дээр нь ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Эс энд ви юу” ХХК РЦНК-ийн баруун талд цэцэрлэг, спорт цогцолбор бүхий 22 давхар орон сууцны барилга барих зохих ёсны зөвшөөрөл загвар зургийг 2022 онд батлуулж байжээ. Гэтэл иргэдийн зүгээс уг байршилд ногоон байгууламж бариулах хүсэлтэй байгаа. Шүүхийн маргаан 2025 оны долоодугаар сард эцэслэгдэж, барилга эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас өгөөд удаагүй байна. Тиймээс хувийн аж ахуйн нэгжийг ч иргэдийг ч хохироогүй байх талаас нь зөвшилцөл хийхээр бид ирээд байна. Зөвшилцөл хийхдээ газрыг газраар шилжүүлэн олгох зорилт тавьж байна. Газрын маргаантай, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд бидний зүгээс 10 орчим байршилд газрыг газраар шилжүүлж асуудал шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр төр иргэдийн хүсэлтийг сонсох үүрэгтэй. Гэвч зохих зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжийг ч хохироохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ 32 минутын өмнө
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 35 минутын өмнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна 2 цагийн өмнө
СҮҮЛИЙН 7 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН 15 ТҮЙМРЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ 3 цагийн өмнө
Б.Чагнаадорж: Эспортын эргэлтийн хурд, бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ 3 цагийн өмнө
НИТХ ЕБС-иудад спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай хэлэлцэнэ 4 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Төсвийн хөрөнгө уйлдаггүй гэдэг ч би уйлмаар байна 4 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 147 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 4 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын музейн өдөр тохиож байна 5 цагийн өмнө
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна Өчигдөр
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 2026/05/15
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 2026/05/15
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/15
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 2026/05/15
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 2026/05/15
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026/05/15
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 2026/05/15
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2026/05/15
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 2026/05/15