БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя

Г.Оюунтуяа
2025/06/25

Хотын дарга Х.Нямбаатар  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл” хэрэгжүүлнэ гэж 53.5 тэрбум төгрөг гаргуулж үр дүнгүй зарцуулсан талаар мэдээлсэн. Тэр их хэмжээний мөнгөө өөрийн төрсөн дүү Ж.Азжаргалын компани болох "Кэй минералс солюшн" ХХК-иар дамжуулж, төсөл нэрийдлээр угаасан. Тухайн төслийнхөө зөвлөх инженерээр Ж.Золжаргал өөрөө ажилласан. Төсөл нь огт хэрэгжээгүй буюу Тавантолгойн түлшний үйлдвэрийн хажууд хэсэг газарт шороон овоолго хийгээд орхисон нь ил болсон. Ах, дүү хоёрын хамтарсан төслийг нь Төрийн аудитын байгууллагаас шалгаж, мэдээж ямар ч үр ашиггүй гэсэн дүгнэлт үйлдэж, акт тавьжээ.

Ямар ч төсөл хэрэгжээгүй учраас үр дүнгүй гэдэг дүгнэлт нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл нэрийн дор 53.5 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй нь хачирхалтай.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нь 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас Баянгол дүүргийн 9 дүгээр тойрогт сүр дуулиантай нэр дэвшиж, өөрийгөө үнэнч, шударга, эгэл жирийн инженер гэж сурталчилж, ард түмнийг төлөөлөн сонгогдож байсан нь саяхан. Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа цаасан дээрх төсөл барьж, сонгосон ард түмнийхээ хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс, татвар төлөгчдийн орлогоос нэг, хоёр, 10, 20 бус, бүхэл бүтэн 53.5 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгах хэрэгтэй. Энэ хэргийг авлигын асуудлаар шалгаад ч зогсохгүй УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж ажиллахад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал ч яригдаж болохуйц ноцтой баримт ил болоод байна.



4
angry
0
care
1
haha
7
liked
1
love
1
sad
4
wow

Шинэ мэдээ
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 54 минутын өмнө
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 5 цагийн өмнө
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 7 цагийн өмнө
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 11 цагийн өмнө
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 12 цагийн өмнө
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 13 цагийн өмнө
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 13 цагийн өмнө
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА Өчигдөр
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ Өчигдөр
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо Өчигдөр
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна Өчигдөр
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ Өчигдөр
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна Өчигдөр