БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна

С.Жамъяаннацаг
19 цагийн өмнө

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж буй. Уг хэсгийн явган хүний замын ажлыг ирэх 8 дугаар сард дуусгана.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд явган хүний замыг зориулалтын, халтирдаггүй байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Ингэхдээ өвлийн хотуудад зориулагдсан барзгар гадаргуутай, 30х60 см хэмжээтэй байгалийн чулууг ашиглаж байна. Маршалын гүүрнээс Цэнтрал тауэр хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлтийн гүйцэтгэгч компаниар “Эс Эл Сити” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 30 хувьтай байна” гэлээ.

"Эс Эл Сити" ХХК-ийн ерөнхий инженер С.Шижирбаатар “Нийт 9450 мкв талбай бүхий явган хүний замыг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 2500 орчим мкв замыг шинэчлээд байна. Тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хуучин замыг хуулж, байгалийн чулуугаар солих ажил эхэлсэн. Манай компанийн хувьд өмнө нь хөдөө, орон нутагт чулуун хавтангаар явган хүний зам хийж байсан туршлагатай. Өнөөдрийн байдлаар 15 хүн 5 техниктэйгээр ажиллаж байна. Буулгалтын ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж, далан суурь болон хавтан цохих ажлыг өдрийн цагаар хийж байна. Төлөвлөгөөнөөс харвал наймдугаар сарын дунд гэхэд дуусгах боломжтой” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа 5 минутын өмнө
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай 1 цагийн өмнө
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна 2 цагийн өмнө
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм 19 цагийн өмнө
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА 21 цагийн өмнө
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо Өчигдөр
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно Өчигдөр
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв Өчигдөр
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна Өчигдөр
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана Өчигдөр