БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголын барилгачдын холбоодтой зөвшилцөх ажил үргэлжилж байна

Г.Оюунтуяа
2025/06/13

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-д нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаар дөрвөн багц тендерийг зарлахаар төлөвлөсөн. Ийнхүү эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. 

Гэсэн хэдий ч Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ хамтран нийслэлийн удирдлагуудад уг төслийн тендерт монгол аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг хангаагүй талаар мэдэгдэл хүргүүлж, зөвшилцөх уулзалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан дээрх холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монголын барилгачдын нэгдсэн холбооны зүгээс уг төслийн тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон, урьдчилгаа төлбөр олгохоор тусгаснаас гадна тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа тул хэсэгчлэн хувааж зарлах боломжтой эсэх талаар саналаа илэрхийлсэн юм.

Харин нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн зүгээс нэмүү өртгийг эх орондоо үлдээх, монгол ажилчдаа дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч хэд хэдэн компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн өмнөх уулзалтаар мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэг дөрвөн чиглэлээр Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран ажиллахаар болсон. Уг ажилд бусад холбоод нэгдэн, хамтран ажиллах боломжтой” гэв. 

Түүнчлэн Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ нэгдэн, нэгдсэн саналаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлэхийг хүслээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй 5 цагийн өмнө
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна 9 цагийн өмнө
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо 11 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ 12 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо Өчигдөр
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна Өчигдөр
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03
ЗАРИМ ГОЛУУДЫН МӨСНИЙ ЗУЗААН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН НИМГЭРЧ БАЙНА 2026/03/03
Франц дарсны “үнэн төрх” 2026/03/03
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ 2026/03/03
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 2026/03/03
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна 2026/03/03
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно 2026/03/03
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ 2026/03/03
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ 2026/03/03