Бурхан багшийн Их дүйчин өдөр Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал явагдана. Жагсаал 21:00 цагт Сүхбаатарын талбайгаас хөдөлж Энхтайваны өргөн чөлөөгөөр баруун дөрвөн зам, Өндөр гэгээн Занабазарын гудамжаар өгсөөд Гандантэгчэнлин хийд хүрнэ.
Хүндэтгэлийн жагсаалын маршрутын дагуу 21:00-22:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайгаас Төв шуудангийн уулзвар, Баруун дөрвөн зам, Гандантэгчэнлин хийд хүртэлх замыг түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг бусад замаар зорчихыг санууллаа.