БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ДЦС-3” ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцлов

Г.Оюунтуяа
2025/06/11

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 158 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг "Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-д ажиллалаа.

Энэ үеэр тус станцад гарсан ослын нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл сонссон юм.

"Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар, ослын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, шалтгааныг тогтоох шалгалтын явц үргэлжилж буйг тайлбарлав. Тэрбээр долдугаар машины цилиндрийн шинэчлэлийг 12 дугаар сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж буйгаа танилцуулж, тоноглолын гэмтлийн үнэлгээг хийж буй талаар мэдээлэв. Мөн 50 МВт-ын турбин, 25 МВт-ын генераторын нийлүүлэлтийг хугацаанд нь хийх шаардлагатай байгааг тодотгосон юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын инженер Б.Наранцацрал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ, зөрчлийг арилгасан байдал, цэвэрлэгээ, сургалт, хяналтын зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хүний эрх, сэтгэлзүйн хамгаалалттай уялдуулан авч үзэх хэрэгтэйг онцолж, тендерийн үнэлгээний шалгуурт хамгийн бага үнэ бус, чанар, стандарт, ажилчдын оролцоог тусгах шаардлагатай хэмээгээд, улс төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн бүрдэл, хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулах, хариуцлагаас зугтах, эсвэл хэн нэгэн рүү нялзаах үйлдэл хэрхэвч байж болохгүй. Ослын шалгалт, нөхөн сэргээх асуудалд бүх түвшний удирдлага хариуцлага хүлээх механизмыг бий болгох ёстой хэмээв. Мөн тэрбээр ажлын байран дээр осол гарсан тохиолдолд зөвхөн зааварчилгаа өгсөн, шалгасан гэх тайлбараар асуудлыг хаах бус, бүх шатны хамтран ажиллагчид, эзэмшигчдийг хамарсан ил тод, нээлттэй хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Үүгээр зогсохгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиас гадна Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.  Түүнчлэн эрсдэлийн урьдчилсан зардлыг төсөвт тусгах, нөхөн төлбөрийг нэг удаагийн бус тогтвортой, урт хугацааны байдлаар зохицуулах шинэчлэл хийх нь зүйтэйг дурдлаа. Цаашид зөв гольдирлоор явахгүй бол ижил төстэй нөхцөл байдалтай авто зам, тээвэр, уул уурхай зэрэг эрсдэл өндөртэй салбаруудад дээрх байдал давтагдаж болзошгүй анхааруулсан юм.

Цаашид ажлын хэсгээс дээрх салбаруудад газар дээрх судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ хийж, холбогдох яамд, төрийн байгууллагуудтай хамтран хуулийн нэмэлт, өөрчлөлт боловсруулах, салбар дамнасан (эрчим хүч, тээвэр, уул уурхай) хамтарсан дүгнэлт гаргах байдлаар ажиллаж, УИХ-ын чуулганд танилцуулж, эрх зүйн шинэчлэлийн саналаа өргөн барих төлөвлөгөөтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМДЕГ-ын "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/12/05
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО 2025/12/05
18 САРААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВСАН АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР ХҮРТЭЛ СУНГАХААР ОЙЛГОЛЦЛОО 2025/12/05
Маргаашаас Тэрэлж, Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилнэ 2025/12/05
Ирэх долоо хоногт 6–9 дүгээр ангийн хичээл цахимаар орно 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа 2025/12/05
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 2025/12/05
ХӨВСГӨЛ НУУР, ТУУЛ, ОРХОН ГОЛД МӨС ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА ЗОНХИЛОН БҮРТГЭГДСЭН БАЙНА 2025/12/05
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 2025/12/05
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ 2025/12/05
ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 2025/12/05
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 2025/12/04
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна 2025/12/04
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ 2025/12/04
Тагнуулынхан ​400 орчим тэрбум төгрөг эргэлдүүлсэн мөрийтэй тоглоомчдыг шалгаж байна 2025/12/04
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна 2025/12/04
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна 2025/12/04
АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг "Олон овоот"-ын лицензийг хууль бусаар шилжүүлж 2.5 тэрбумын хахууль авчээ 2025/12/04