БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Г.Оюунтуяа
2025/06/11

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургадугаар сарын 11, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 
 
2025 оны зургадугаар сарын 10-ны 20:00 цагаас 2025 оны зургадугаар сарын 11-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Туул, Улз, Халх голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +18…+23 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 2 минутын өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 6 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 6 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 7 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 8 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА 21 цагийн өмнө
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ 21 цагийн өмнө
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ 21 цагийн өмнө
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09