БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

КО СУНГ ХУН: "SUPER CONCERT 2025" олон салбарт эерэг нөлөө үзүүлнэ

Г.Оюунтуяа
2025/06/10

K-pop буюу Өмнөд Солонгосын поп хөгжмийн урсгал нь зөвхөн хөгжмийн салбарт бус, дэлхийн соёл, эдийн засаг, технологи, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон чиглэлд гүн гүнзгий нөлөө үзүүлж байна. Энэ үзэгдэл нь “Korean Wave” буюу Hallyu-гийн нэгэн томоохон давлагаа болж, дэлхийн олон орны залуусыг соёлын хил хязгаарыг давахад хөтөлсөөр байгаа билээ.

Тэгвэл Монголдоо анхдагч Солонгос Монголын хамтарсан "Evandis" энтертайнмент 2024 онд "Your Valintine", "Super concert 2024" KPOP тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан. Уг энтертайнментыг үүсгэн байгуулагч Ко Сүн Хүн (Жон Ко) нь Улаанбаатар хотод төвтэй “Evandis Entertainment” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хөгжмийн салбараас гадна продакшн, боловсролын чиглэлээр Монгол, Өмнөд Солонгосын соёлыг холбож яваа нэгэн юм.
Өмнөд Солонгост төрж, Монголд өсөж хүмүүжсэн тэрбээр хөгжмийн урлагт дуртай, чин хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2019 онд Evandis компанийг байгуулжээ. Түүнтэй энэ зуны хамгийн том KPOP тэсрэлт болох үзэгчдийн хүсэн хүлээсэн "SUPER CONCERT 2025" -ын тухай товч ярилцлаа. Уг тоглолтын гол уран бүтээлчид нь дэлхийн алдарт "BIG BANG" хамтлагийн дуучин TAEYANG болон дуучин AILEE нар юм.

- Сайн байна уу, Таньтай ярилцах болсондоо таатай байна, маш их ажилтай завгүй харагдаж байна. "Evandis Entertainment" -ын тухай та эхлээд танилцуулахгүй юу?

Ко Сунг Хун: Манай компани 2019 онд байгуулагдсан , харьцангуй залуу ч нэрэндээ маш гүн утга санааг агуулдаг. “Evandis” нэр нь evangelize (сайн мэдээг түгээх) ба disciple (шавь) гэсэн хоёр санааг хослуулсан үг юм. ‘Evangelize’ буюу сайн мэдээг түгээх гэсэн үгнээс эхний EVA үсгийг авч, шавь гэсэн санаатай хослуулан бүтээсэн . Ийнхүү манай компанийн хувьд “Evandis” гэдэг нь нийгэмд утга учиртай, эерэг нөлөө үзүүлэх, хүмүүст урам зориг өгөх, тэднийг удирдан чиглүүлэхийг илэрхийлдэг. Манай компанийн зорилго нь иргэдэд эерэг нөлөө бий болгож, түүнийгээ өсгөж тэлэхэд оршдог гэж хэлж болно.

-Энэ удаагийн тоглолтын гол уран бүтээлчдийг хараад үнэхээр догдолсон, олон олон хүнд ийм мэдрэмж төрсөн байх энэ жилийн тоглолтын бүрэлдэхүүнийг хэрхэн шийдсэн бэ? Мөн Монголын уран бүтээлчдийг яаж оруулсан тухайгаа яривал?

Ко Сунг Хун: Энэ удаад бид Ailee болон Taeyang нарыг тоглолтынхоо гол уран бүтээлчээр урьсан. Эдгээр уран бүтээлчид бидний ихэд хүндэлдэг, удаан хугацаанд Монголд урьж авчирахыг хүссэн зочид юм. Тэдний Монголд ирэх боломж энэ жил баталгаажиж ажил хэрэг болж буйд бид маш их баяртай байгаа. Энэ нь тэдэнд Монголын ард түмэн, соёлыг таних, ойлгох онцгой боломж юм. Мөн Солонгосоос гурван DJ-г урьсан байгаа. Тэд тус бүрээрээ тайзнаа онцгой өнгө аястай, эрч хүчтэй бүтээлүүдийг хүргэх бөгөөд үзэгчдэд маш их таалагдана гэж итгэж байна .

Харин Монголын уран бүтээлчдийн тухайд Morningstar, Doid, Tsetse, A-Sound, AM-C, FOUX зэрэг та бидний хайртай уран бүтээлчид оролцох болно. Энэ тоглолт нь хоёр орны соёлыг холбох гүүр үүсгэж, монгол, олон улсын уран бүтээлчдэд тэнцүү боломж олгох талбар болох учиртай.

-Taeyang, Ailee нарын хамтран ажиллах тохиролцоо ямар байдлаар явагдсан бэ, тэднийг хэрхэн урьсан тухайгаа хуваалцаач?

КО СУНГ ХУН:Бидний энэ бүх ажилд “know-how” буюу туршлага чухал байдаг ч эхлэл нь Монголыг сурталчлах гүн урам зориг, хүсэл мөрөөдлөөс маань эхлэлтэй гэж би үздэг. Энэ тоглолт болон бусад өргөн хүрээний ажлуудыг амжилттай болгоход нэг чухал хүчин зүйл бол Evandis Entertainment зөвхөн шоу энтертайнментаас гадна боловсрол, продакшн зэрэгт төвлөрч ажилладаг явдал юм. Сүүлийн жилүүдэд бид олон улсын томоохон төсөлүүд дээр хамтарч ажиллах боломж олж авсан жишээлбэл Солонгосын KBS телевизийн бүтээлд туслалцаа үзүүлсэн зэрэг багтана. Энэ нь бидэнд тус салбарынхан хоорондын бодит харилцаа холбоо тогтоож, ялангуяа тэдний итгэлийг хүлээх том түлхэц болсноор энэ бүх зүйл эхэлсэн.

Тоглолтод оролцох үзэгчдэд хандаж та юу хэлэх вэ?

Аливаа зүйлд тууштай түүнийгээ үргэлж дэмжиж, хайрлаж байдаг зан чанар монголчуудад бий. Үнэнч шүтэн бишрэгчид гэдэг бол бүх зүйлд хүндэтгэлтэй ханддаг. Taeyang, Ailee нарын жинхэнэ шүтэн бишрэгчдэд цуглах нь дамжиггүй үүнийг зөвхөн энтертайнмент арга хэмжээ бус өөртөө найзуудтайгаа хайртай хүмүүстэйгээ дурсамж бүтээх өдөр гэж хүндэтгэн ирэхийг урьж байна. "Evandis entertainmet" -ын залуучууд үүний төлөө л хичээж байгаа. Та бүхэнд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЭМЭЭЛТ, ПАРТИЗАН, ХОНХРЫН ЗАМД ДУНДАЖ ХУРДНЫ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ 3 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ 4 цагийн өмнө
Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ 4 цагийн өмнө
"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна 4 цагийн өмнө
Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ РҮҮ ШИЛЖИЖ БУЙГ САЙШААВ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцож байна 6 цагийн өмнө
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа 22 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО Өчигдөр
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө Өчигдөр
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна Өчигдөр
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА Өчигдөр
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна Өчигдөр
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв Өчигдөр
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ Өчигдөр
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна Өчигдөр