БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм. Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхлүүлсэн. Тодруулбал, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд 1.4 км үргэлжлэх түшиц ханыг хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 1.2 км-ийг хийгээд байна. Энэ талаар гүйцэтгэгч компанийн ахлах инженер И.Сумьяабазараас тодруулав.

"Билгүүн Монгол Констракшн" ХХК-ын ахлах инженер И.Сумьяабазар “Манай компанийн хувьд 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр үерийн хамгаалалтын далангийн цутгалтын ажлыг бүрэн дуусгана. Үүний дараагаар голын тохируулга, хашлага хайс, голын бэхэлгээ чулууг хийж, ирэх наймдугаар сарын 1-ний өдөр бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэв.

Энэхүү үерийн хамгаалалтын далангийн хана 70-30 сантиметр зузаан хувьсах өргөнтэй, 4.5 метрийн өндөртэй. Мөн  "Сэлбэ сэргэлт" төслийн дараагийн үе шатны ажлуудтай уялдана гэдгийг албаныхан онцоллоо.  Мөн үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулж эхэлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
GUYS хамтлаг 2800 "Одонтой ээжид" тоглолтоо үнэгүй үзүүлнэ 11 цагийн өмнө
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 12 цагийн өмнө
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ 12 цагийн өмнө
Өмнөд Солонгосын “Performance king” TAEYANG 13 цагийн өмнө
"Огцрох амархан" жагсаалынхан УИХ-ын дарга болон АН-ын дарга нарт шаардлага хүргүүллээ 13 цагийн өмнө
ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна 14 цагийн өмнө
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн тайлангуудыг танилцууллаа 15 цагийн өмнө
Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна 16 цагийн өмнө
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина 16 цагийн өмнө
Энхийг сахиулах ажиллагааны анхдагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ 16 цагийн өмнө
О.Алтангэрэл: Бүлэг итгэл үзүүлэх шийдвэрийг дэмжинэ гэвэл түүнийг дагана 16 цагийн өмнө
"Зодуулсан байдалтай нас барсан" иргэний хэрэгт 15-17 насны гурван иргэнийг шалгаж байна 18 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цагийн өмнө
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 20 цагийн өмнө
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно 20 цагийн өмнө
ЗГ: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна 21 цагийн өмнө
Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно 21 цагийн өмнө
Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг олж тогтоожээ 21 цагийн өмнө
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн болно 23 цагийн өмнө