БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” БАРИХ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Г.Оюунтуяа
2025/05/26

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжиж баталлаа. Төслийг Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Дулааны II цахилгаан станцаас  400 метрийн зайд үндсэн сангийн талбайд баригдах уг Дулааны V цахилгаан станц нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Түүнчлэн CFB зуух, агаарын хөргөлттэй, олон шатлалт агаар бохирдлын хяналттай байгальд ээлтэй технологийг ашиглах байна. Тус төслийг Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг төсөл болон хэрэгжих бүрэн үндэслэлтэй гэж үзэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр буюу олон улсын практикт түгээмэл хэрэглэгддэг DBFOM (Design, Build, Finance, Operate, Maintain) хэлбэрээр нэг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Нэн шаардлагатай төсөл учир төлөөлөгчийн хувьд дэмжиж байна. Тухайн төсөл хэрэгжээд жилд 40тэрбум төгрөгийн борлуулалтыг төсөөлж байгаа юм байна. Үндсэн өртгийг нэмэх тохиолдолд төрийн байгууллага эсвэл хувийн хэвшлийн аль нь хариуцаж нэмэх вэ. Мөн үнийн түншлэл тогтоох уу. 25 жилийн хугацаанд ямар зохицуулалтаар явах вэ?” гэсэн асуултыг тавилаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт төслийн хөрөнгө оруулалт 658 сая ам.доллар. Сонгон шалгаруулалт зарлана. Хувийн хэвшлүүд сонгон шалгаруулалтаар орж ирнэ. Улмаар хувийн хэвшлүүдтэй гэрээний хэлэлцээр хийж тохиролцоно. Үүний дараа дахин НИТХ-аар асуудлыг оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэхгүй. 25 жилийн хугацаанд 1КВт цагийг 9.5 ам.цент үнэтэй байхаар тогтож, энэ үнийг гэрээний хугацаанд нэмэхгүй” гэв. “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Төслийг ашиглалтад оруулснаар жилдээ 200 сая ам.доллар борлуулалт хийхээр төлөвлөсөн байгаа” гэсэн хариултыг өглөө. Эхний 3 жил үндсэн зээлээс чөлөөлөгдөөд, сүүлийн 7 жил үндсэн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар төлөвлөсөн” гэсэн хариултыг өглөө.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Дулааны V цахилгаан станцыг барих нь зөв. Гэхдээ гурван зүйлийг тодруулъя. Нэгдүгээрт, 2021 онд хийсэн 300МВт-ын хуучин Дулааны II цахилгаан станцын үндсэн байршил дээр хийгдэх гэж байгаа төсөл мөн үү. Тэр ТЭЗҮ мөн үү. Хоёрдугаарт, үнийг 9.5 ам.центээр тооцох үнэхээр Японы хөрөнгө оруулагчийн сонирхол хэвээрээ юү, Японы хөрөнгө оруулагч уу. Учир нь Бөөрөлжүүтийн станц 8.4 ам.центийн үнээр өгөхөд асуудалтай байгаа. Тиймээс үнийг дахин тодруулж байна. Гуравдугаарт, Дулааны V цахилгаан станц ашиглалтад орохдоо 300МВт-ыг төвийн эрчим хүчид хэдэн үе шаттайгаар нийлүүлэх вэ. 51 мянган айлын янданг буулгана гэлээ. Нэг айлын тооцоог яаж гаргасан бэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сонгосон бол хувийн хэвшлийн эрх ашгийг хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ. Эдгээр асуудал тодорхой байх ёстой” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дулааны II цахилгаан станцын үндсэн байршилд баригдах төслийн ТЭЗҮ мөн. 2025 оны гуравдугаар сард ТЭЗҮ-д дахин тодотгол хийсэн. 51 мянган янданг тооцохдоо 1Гкал/цаг дулаан барилгын норм, стандартаар 90-92 айлыг халаах тооцоотой байдаг. Энэ дагуу бодож гаргасан. Тухайн Дулааны станц хотын баруун талынг бүрэн хангах хүчин чадалтай төсөл байгаа. Гэрээнд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшлээс, 20 хувийг нийслэлийн төсвөөс гаргах урьдчилсан шинжилгээ хийсэн. Хөрөнгө оруулалтыг 100 хувь хэвийн хэвшил гаргах тохиолдолд гэрээнд ямар хөнгөлөлт, дэмжлэг тусгаж болох талаар дахин тохиролцох юм” гэсэн хариултыг өглөө. Хувийн хэвшлийг сонгон шалгаруулалтын дагуу сонгоно. Олон хувийн хэвшил энэхүү төслийг сонирхож байгаа, Японы компаниуд ч сонирхож байгаа гэдгийг мөн албаныхан онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Тендерийг амжилттай зохион байгуулахаа тооцох хэрэгтэй. Цаг хугацааны хувьд их тулгуу байна шүү. Санхүүжилтийн эх үүсвэр яг хаанаас гарч байгаа вэ. НИТХ-аар дахиж оруулж ирнэ л гээд байх юм. Оруулж ирэх яах вэ, НИТХ-аас олон нийтэд хэрэгцээтэй, ач холбогдолтой төслүүдийг дэмжээд явна. Энэ олон төслүүд хэрэгжихгүй бол хариуцлагыг хэн хүлээх, ямар шатанд явж байна гэдгийг цаашдаа анхаарах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Тавантолгой дулааны цахилгаан станц санхүүжилт нь бэлэн байгаа боловч эрчим хүчний салбарт 8 жил гацаж байна. Нийслэл том улс төрийн шийдвэр гаргаж томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байна. Хувийн хэвшлийнхний сонирхлыг хангах, эрх ашгийг анхаарч байж төсөл явна шүү. Үнэ тарифын бодлого, бусад хүчин зүйлээ сайн тооцоолоорой. Бүх бичиг баримтын бэлтгэлээ чамбай хангаарай” гэсэн саналыг онцолж анхаарууллаа.  


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
GUYS хамтлаг 2800 "Одонтой ээжид" тоглолтоо үнэгүй үзүүлнэ 11 цагийн өмнө
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 12 цагийн өмнө
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ 12 цагийн өмнө
Өмнөд Солонгосын “Performance king” TAEYANG 12 цагийн өмнө
"Огцрох амархан" жагсаалынхан УИХ-ын дарга болон АН-ын дарга нарт шаардлага хүргүүллээ 13 цагийн өмнө
ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна 14 цагийн өмнө
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн тайлангуудыг танилцууллаа 15 цагийн өмнө
Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна 15 цагийн өмнө
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина 16 цагийн өмнө
Энхийг сахиулах ажиллагааны анхдагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ 16 цагийн өмнө
О.Алтангэрэл: Бүлэг итгэл үзүүлэх шийдвэрийг дэмжинэ гэвэл түүнийг дагана 16 цагийн өмнө
"Зодуулсан байдалтай нас барсан" иргэний хэрэгт 15-17 насны гурван иргэнийг шалгаж байна 18 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цагийн өмнө
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 20 цагийн өмнө
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно 20 цагийн өмнө
ЗГ: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно 21 цагийн өмнө
Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг олж тогтоожээ 21 цагийн өмнө
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн болно 23 цагийн өмнө