БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд болно

Г.Оюунтуяа
23 цагийн өмнө

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1000 гаруй төлөөлөгчид оролцоно.

Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргана.

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх чиглэлээ болгон тусгасан. Энэ хүрээнд Говийн бүсийг БНХАУ болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгасан.

Монгол Улсын нийт хүн амын 6.0 хувь нь говийн бүсэд оршин суудаг. Тус бүс нутгийн ДНБ-ийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их хувийг буюу 53.9 хувийг үйлдвэрлэл, 33.8 хувийг үйлчилгээ, 12.3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Мөн тус бүс нутагт нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо 4400 орчим бөгөөд нийт 8.4 сая толгой малтай.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг бүс бүрт зохион байгуулах нь шийдвэр гаргагчдын дундах ойлголтын зөрүүг арилгах, бодит нөхцлийг үнэлэх, орон нутгийн төлөөллийн саналыг харгалзан оновчтой, үр дүнтэй шийдвэр гарах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨНӨӨДӨР: “Гарааны бизнесийн бодлогын экосистемийг хөгжүүлэх нь” сургалт болно 33 минутын өмнө
"Говийн бүсийн зөвлөл" анхдугаар хуралдаан Дорноговь аймагт боллоо 14 цагийн өмнө
БНХАУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИЙН УДИРДЛАГУУД УЛААНБААТАР ХОТТОЙ ТАНИЛЦЛАА 14 цагийн өмнө
"Байр түрээслүүлнэ" гэх зараар гурван иргэнээс 9.4 сая төгрөг залилжээ 14 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ 16 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ 16 цагийн өмнө
Говийн бүсэд бүтээн байгуулалтын 38 төсөл хэрэгжүүлнэ 16 цагийн өмнө
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана 16 цагийн өмнө
Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туршлага судлах нэрээр дэмий явсангүй 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх хуулийн төслүүд 18 цагийн өмнө
ГОВИЙН БҮСИЙН ХОРШООЛОГЧИД БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй 20 цагийн өмнө
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай 20 цагийн өмнө
Он гарсаар ой, хээрийн 87 гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1723 боллоо 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд болно 23 цагийн өмнө
Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ Өчигдөр
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна Өчигдөр