БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Туршлага судлах нэрээр дэмий явсангүй

Г.Оюунтуяа
17 цагийн өмнө

Хотын дарга Унгар улсад хийж буй айлчлал туршлага судлах нэрээр 150 албан хаагч явж төсөвт үрэлгэн хандаж буй талаар цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар: "Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болсон 21 аж ахуйн нэгж, иргэн 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэж, танилцууллаа.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуйн нэгж мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх, хамтарч ажиллах чиглэлээр уулзалт хэлэлцээрүүдийг хийж, аялал жуулчлалын шинэ жим гаргав.
Соёлын өдрүүд учраас нийслэл хотын хөгжлийн түүх, соёлын өвийг таниулах зорилгоор Улаанбаатар хотын музей, үндэсний урлаг соёлоо сурталчлан таниулах зорилгоор “Улаанбаатар театр”-ын хамт олон мөн ажиллаж, уртын болон ардын богино дуу, бий биелгээ, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчиллаа.

Бид энэ удаа хотынхоо соёлын өдрүүдийг зохион байгуулж, салбар салбарын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Гэхдээ туршлага судлах нэрээр дэмий явсангүй Улаанбаатар хотын харьяа байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчид албан журмаар явсан гэдгийг хэлмээр байна.

Мөн бид Будапешт хотын удирдлагуудтай албан уулзалт хийж, нийтийн тээврийн чиглэлээр хамтарч ажиллах мөн усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд тус хотын усны мэргэжилтнүүд удахгүй Улаанбаатар хотод ажиллах бөгөөд Будапешт хотын дарга энэ зун манай хотод ажиллахаар болсон гэдгийг дуулгая" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Говийн бүсийн зөвлөл" анхдугаар хуралдаан Дорноговь аймагт боллоо 13 цагийн өмнө
БНХАУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИЙН УДИРДЛАГУУД УЛААНБААТАР ХОТТОЙ ТАНИЛЦЛАА 13 цагийн өмнө
"Байр түрээслүүлнэ" гэх зараар гурван иргэнээс 9.4 сая төгрөг залилжээ 14 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ 16 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ 16 цагийн өмнө
Говийн бүсэд бүтээн байгуулалтын 38 төсөл хэрэгжүүлнэ 16 цагийн өмнө
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана 16 цагийн өмнө
Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туршлага судлах нэрээр дэмий явсангүй 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх хуулийн төслүүд 17 цагийн өмнө
ГОВИЙН БҮСИЙН ХОРШООЛОГЧИД БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй 19 цагийн өмнө
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай 19 цагийн өмнө
Он гарсаар ой, хээрийн 87 гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1723 боллоо 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд болно 22 цагийн өмнө
Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ 23 цагийн өмнө
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна 23 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2025" зөвлөгөөн болно 23 цагийн өмнө