БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын үнэлгээний холбооны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Г.Оюунтуяа
2025/04/18

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем DME-/Design, Monitoring and Evaluation/-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын үнэлгээний холбоо болон ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын Үнэлгээний холбоо, ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагатай хамтран Германы хөгжлийн үнэлгээний институт (DEval)-ийн тусламжтайгаар “Улсын үнэлгээний чадавхын индекс” (INCE)-ийг тогтоох, Дэлхийн банкны Олон улсын үнэлгээний санаачилга (GEI)-ын дэмжлэгтэйгээр Мониторинг, үнэлгээний тогтолцооны шинжилгээ (MESA)-г хэрэгжүүлэх, Мониторинг, үнэлгээний чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, хөгжлийн бодлогын үнэлгээ хийхэд цаашид хамтран ажиллахаар болсныг албан ёсоор баталгаажуулж хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д. Үүрийнтуяа, Үнэлгээ мониторингийн газрын ахлах референт Г.Баярмаа, Монголын Үнэлгээний холбоо ТББ-ийн удирдах зөвлөлийн дарга Г.Ууганцэцэг, Монголын Үнэлгээний холбоог үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Ө.Эрдэнэчимэг, Монголын Үнэлгээний холбооны ТУЗ-ийн гишүүн Б.Даринчулуун нар бусад албаны хүмүүс оролцлоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, үнэлгээний чадавхын индексийг тогтоох, хөгжлийн бодлогын үнэлгээ хийх аргачлал, туршлага, чадавхын түвшин тогтоох, олон улсын үнэлгээ хийх арга аргачлалыг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын байгууллагатай хамтран ажиллахад энэхүү хамтын ажиллагаа нь суурь нөхцөл болох ач холбогдолтой юм гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 14 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11