БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Admin
18 цагийн өмнө

Казах түмэндээ УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Наран наашлах энх улирлын эхлэл болсон “Наурыз”-ын баяр нь улирах жилийн өгөөжөө хэлэлцэж, угтах жилийнхээ өнгийг тодотгож, хүний амьдралын нэгэн оны баяр жаргалаа хуваалцдаг Казах түмний эртний уламжлалтай сайхан баяр мөн.

Казах иргэд маань Үндсэн хуулийн эрхээ эдлэн эх орныхоо бүхий л салбарын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэний үүргээ эх орончоор биелүүлж байдагт талархаж буйгаа баярын энэ өдөр та бүхэндээ илэрхийлье.

Монголын Казах иргэдийн зонхилох олонх буюу 76.3 хувь нь амьдран суудаг Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 16 төсөл, арга хэмжээ төлөвлөгдөж, түүнд зориулж 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аас баталсан. Мөн гадаадын зээл, тусламжаар 10 төсөл, арга хэмжээг эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж, боомтын шинэчлэлт, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, ногоон хөгжлийн бүтээн байгуулалтыг цаг хугацаатай уралдан гүйцэтгэж, баруун бүс, аймаг орон нутагтаа Шинэ сэргэлтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэн сайн сайхан амьдрах орчин нөхцлөө бүтээхийг нийт Баян-Өлгийчүүддээ хандан уриалъя.

Ирэх жилийн Наурызын баярыг их бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн бахархам амжилтаар угтахын ерөөл өргөе.

Үлыс он болсын ак мол болсын

2025.03.22


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ 18 цагийн өмнө
У.БААТАР: МЕТРОНЫ 14 ӨРТӨӨ НЬ ГАЗАР ДООГУУР, НЭГ ӨРТӨӨ ГАЗРЫН ТҮВШИНД БАЙРЛАНА Өчигдөр
Өнгөрсөн онд согтууруулах ундаанаас болж 26 мянган иргэн гэмтжээ Өчигдөр
Шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Өчигдөр
Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ Өчигдөр
23-26-нд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо монгол судлаачидтай уулзлаа Өчигдөр
БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ МАРГААШ ЭХЭЛНЭ Өчигдөр
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ Өчигдөр
Кирсти Ковентри ОУОХ-г удирдах анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо Өчигдөр
“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно Өчигдөр
Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна Өчигдөр
Амьгүй донороос бөөр хүлээж байсан 167 хүн нас баржээ Өчигдөр
Талийгаач Ким Се Рун Ким Сү Хёноос өөр залуутай гэрлэж, үр хөндөлт хийлгэсэн мэдээлэл цацагджээ Өчигдөр
ЭТТ-н ажилтнууд "Ред Рок Катеринг” ХХК-ийн хоолноос хордож, халдварлажээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршилууд Өчигдөр
"Tesla"-г Ванкуверийн авто шоугаас хасжээ Өчигдөр
Ким Сү Хёны нэр хүнд унаснаар Пак Хён Шиг хамгийн өндөр цалинтай жүжигчин боллоо Өчигдөр
О.Дашбалбар: Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ Өчигдөр