БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Г.Оюунтуяа
2025/03/21

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Хоёрдугаар ээлжид ААН, байгууллагын ойролцоох 50 метр талбайг цэвэрлэнэ. Харин гуравдугаар ээлжид иргэд, ААН, холбогдох агентлаг, газрын албан хаагчдыг цэвэрлэгээнд хамруулах юм” гэлээ.

Хаврын их цэвэрлэгээг иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, хаврын улирлын тоос шорооноос сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг. Харин энэ удаад гудамж, талбай, ногоон байгууламж, автобусны буудалд чийгтэй цэвэрлэгээг түлхүү хийхээр зорьж байна. Үүнээс гадна иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор золбин нохой, муурыг устгах ажлыг давхар хийж гүйцэтгэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 10 цагийн өмнө
ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 11 цагийн өмнө
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ 12 цагийн өмнө
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо 12 цагийн өмнө
НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг 12 цагийн өмнө
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно 17 цагийн өмнө
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА 17 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймгийн сумдад цахилгааны хязгаарлалт хийнэ 18 цагийн өмнө
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ 18 цагийн өмнө
Үйл явдал: "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулна 18 цагийн өмнө
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ Өчигдөр
М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар чинь харин ёстой урд хожид хэний ч сэтгэж зориглож хийж байгааагүйг мөс зүсэж хийсээр байгаа хүн шүү Өчигдөр
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа Өчигдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА Өчигдөр
А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
“Ханбогд кашмер” ХХК, “Nolur cashmere” брэнд Солонгосын алдарт “Suitfabric”-тай хамтран tailor made үйлчилгээг эх орондоо нэвтрүүллээ 2026/04/07
Д.Батсүх: Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд хэн ч, хэдэн ч и-мэйлээр гарын үсэг зурах боломжтой нь хууль бус 2026/04/07
“UB Robot - 2026” тэмцээн боллоо 2026/04/07