БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Г.Оюунтуяа
2025/03/17

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан гэх хэрэгт холбогдож хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байсан билээ. 

  1. Нийслэлийн Прокурорын газраас Д.Кёкүшюзанбатбаярыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

          Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн,

        Шүүгдэгч Н.Болормаа Д.Кёкүшюзанбатбаяртай бүлэглэн албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн Вү Сэн Чианг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилж, их хэмжээний хохирол учруулсан,

        Шүүгдэгч Б.Цэрэндорж Д.Кёкүшюзанбатбаяртай бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж БНХАУ-ын иргэн Вү Сэн Чиангийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байна.

         Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, дараах байдлаар шийдвэрлэсэн.  

        Тодруулбал, эрүүгийн хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн тодорхой байх шаардлагатай бөгөөд объект гэж гэмт хэргийн улмаас хохирол учирсан, учирч болох байсан эрх ашиг нь зөрчигдсөн иргэн, субъект гэж гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай этгээдийг ойлгоно.

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор “Евроази интернейшнил инвестмент групп” ХХК, иргэний нэхэмжлэгчээр “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн нарыг тогтоожээ.

       Гэтэл Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нар нь залилах гэмт хэргийн улмаас олж авсан Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд байрлах 65,5 га газраас аялал жуулчлалын зориулалттай эзэмших эрх олгосон Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд орших газрын эрхийг “Гэгээн талбай” ХХК-ийн хамт “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнд эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, уг тохиролцооны дагуу Б.Лхагвасүрэнд бус түүний дүү гэх Д.Эрдэнэбилэгийн нэр дээр “Гэгээн талбай” ХХК-ийн эрхийг шилжүүлэн өгсөн, мөн Д.Эрдэнэбилэгийн нэр дээрх тээврийн хэрэгслүүдийг өөрт шилжүүлэн авсан  үйл баримт тогтоогдсон.

        Мөн БНХАУ-ын иргэн Вү Сэн Чианг гэрчийн мэдүүлэг “...Хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ гэж Д.Кёкүшюүзанбатбаяр, Б.Цэрэндорж, Н.Болормаа нар надаас мөнгө авсан боловч ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, залилан мэхэлсэн. Дээрх бүх мөнгө миний хувийн мөнгө юм. Хүнээс зээлж авсан мөнгө биш. Дээрх бүх мөнгө Хонконг дахь банкнаас Монгол дахь үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлэн авч байсан...” гэж мэдүүлсээр байхад БНХАУ-ын иргэн Ву Сэн Чиангийг биш “Евроази интернейшнл инвестмент групп” ХХК-ийг хохирогчоор тогтоосон.

        Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад БНХАУ-ын иргэн Вү Сэн Чианг нь “Евроази интернейшнл инвестмент групп” ХХК болон “Оуяатоузы” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэж, “Оуяатоузы” ХХК-ийг “Евроази интернейшнл инвестмент групп” ХХК-ийн охин компани гэж маргадаг боловч энэ талаарх баримт хэрэгт огт авагдаагүй, мөн “Оуяатоузы” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данснаас хөрөнгө оруулалт гэсэн утгаар Б.Цэрэндоржийн өмчлөлийн Сайхан ордос туурь ХХК-ийн данс руу 5,000,000 ам.доллар шилжүүлсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон тул иргэний нэхэмжлэгч, хохирогчийг зөв тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй буюу буруу тогтоосон нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж дүгнэсэн болно.  

 

  1. Шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нар өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан бодит байдлыг нуух замаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдэж, шүүхэд ирүүлжээ.

      Дээрх гэмт хэргийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг хохирогчоор тогтоосон боловч тус яамнаас Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нар, тэдний өмчлөлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр бүхий компаниудад Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд байрлах газруудыг зөвхөн ашиглах зориулалтаар гэрчилгээг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан газрын гэрчилгээнүүдээр тогтоогддог.

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т зааснаар залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан хэдий ч зориулалтын бусаар ашигласан буюу тухайн зураг төсөлд заагдсан үйл ажиллагааг явуулаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа гэж дүгнэв.

      Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч, ашиглагч газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах шаардлагыг биелүүлээгүй” гэж тус тус заасан байна.

       Иймд шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.

      Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 1 цагийн өмнө
Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй 5 цагийн өмнө
Х.Нямбаатар сонордуулга гаргажээ. 6 цагийн өмнө
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ 6 цагийн өмнө
Халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон 2026” талаар мэдээлэл өгнө 7 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Өчигдөр
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Өчигдөр
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ Өчигдөр
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр