БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Өнөрбаяр: Цахилгааны үнийг нэмэхдээ олон нийтэд мэдээллэхээсээ эхлээд олон зөрчилтэй зүйл гарсан

Г.Оюунтуяа
2025/03/10

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Цахилгааны үнийг нэмэхдээ олон нийтэд мэдээллэхээсээ эхлээд олон зөрчилтэй зүйл гарсан. Манай газраас шалгалт хийгээд үзэхэд эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан. Мөн тухайн айл ямар тоолуур хэрэглэж байгаагаасаа шалтгаалаад ялгамжтай бодогдож байгаа. Ерөнхий сайдын зүгээс дахиад судалгаа хийх ёстой гэсэн үүрэг чиглэл өгсөн.

Эрчим хүчний үйлдвэр буюу цахилгаан станц барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд олон. Гэвч станцаа барихгүй байна. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд бүгд барьсан бол 1623 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэж байхаар байж. Гэтэл 2024 онд 841 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Жилд бүр эрчим хүчний хэрэглээ 10-12 хувиар нэмэгддэг. Гэтэл нөгөө талд нь эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхгүй байна. Зөвшөөрөл авах гэж 4-6 жил хөөцөлддөг юм байна. 4-6 жил гэдгийг сонсоод гайхаж байгаа байх. Ийм байхад энэ салбарт хэн ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхгүй. Тиймээс энэ хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Зөвшөөрөл авахад яагаад ингэж их хугацаа зарцуулдгийг судалж Засгийн газарт танилцуулна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 9 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 9 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01