БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зайсангийн хуучин гүүрийг буулгаж дууслаа

Г.Оюунтуяа
2025/03/07

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр хуучин гүүрийг буулгаж дууслаа. Шинэ гүүр барих өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. Уг шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулах юм. Гүүрийн ажлын явцтай нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн байршил дээр нь очиж, танилцлаа. Уг байршил дээр шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэх, дам нурууг зөөх зэрэг ажил хийгдэж байлаа. Дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил дөрөвдүгээр сард бүрэн дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар 50 дам нуруунаас 26 дам нурууг зөөвөрлөн авчирсан. Өдөрт хоёр дам нурууг буулгаж, ажлын явц 50 гаруй хувьтай үргэлжилж байгааг гүйцэтгэгч “ЗМЗ” ХХК-ийн гүүрийн инженер Ш.Тэмүүлэн хэллээ. Шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн учраас бэлтгэх ажлын явц 100 хувьтай дууссан.

Газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурийг байрлуулна. Нийт 70 ширхэг шон сууриас өнөөдрийн байдлаар 26 суурийг өрөмдөөд байна. Өдөрт хоёр суурийг өрөмдөж, ажлын явц 30 хувьтай буюу дөрөвдүгээр сарын эхээр дуусгахаар хуваарийн дагуу хийгдэж байна. Тухайн байршилд усны түвшин гүн байгаа учраас цоргонууд гаргаж усыг дамжуулж өрөмдлөг хийж байгаа онцлогтой. Ингээд шинээр барих гүүрийг ирэх зургаадугаар сард нээхээр төлөвлөн ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд  ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан билээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ 27 минутын өмнө
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа 2 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 3 цагийн өмнө
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна 6 цагийн өмнө
​ Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа 20 цагийн өмнө
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана 22 цагийн өмнө
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 23 цагийн өмнө
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно Өчигдөр
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ Өчигдөр
С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт явагдана Өчигдөр
Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум болно Өчигдөр
БЗД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БНСУ-ЫН “АИН” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА Өчигдөр
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа Өчигдөр
БЗД-ийн Эрүүлй мэндийн төв БНСУ-ын "АИН" эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа Өчигдөр