БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Өнөрбаяр: Газрын зөвшөөрөл олгох эрх зүйн орчны зохицуулалтад дэвшил гарна

Г.Оюунтуяа
2025/02/26

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас зохион байгуулсан “Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.


Хэлэлцүүлэгт Байгаль орчин,уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Улсын бүтргэлийн Ерөнхий газар, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
“Газрын зөвшөөрөл олгох, харилцааны зохицуулалт, асуудлууд” сэдвээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах шинжээч С.Уранмандах, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц. Ихбаяр , “Газартай холбоотой захиргааны актад хамаарах маргааны шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр Хуульчдын холбооны судлаач Г.Оюунболд нар илтгэл тавилаа.


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, “Өнөөдөр газрын зөвшөөрөл олгох эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлыг шийдэхээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Монголын хуульчдын холбоо болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт газрын зөвшөөрөл олгох харилцаанд холбогдох бусад оролцогч талууд өргөнөөр оролцож байгаа нь өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн, энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу газрын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтод эерэг үр дүн, дэвшилт гарна гэдэгт итгэлтэй байна. Анхны хэлэлцүүлэг үр дүнтэй болж байна цаашид хуульчдын дунд олон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дурдлаа.
Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П. Одгэрэл Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсантай холбоотойгоор хамтын ажиллагааны хүрээнд анхны хэлэлцүүлэг маш амжилттай зохион байгуулагдлаа. Аливаа асуудал шүүхэд очихоос өмнө цэгцэрч байх ёстой хуулийн зорилго бол асуудлыг шийдэх зорилготойгоор хууль байдаг. Бүр болохоо байсан үедээ л шүүхэд очдог байх ёстой юм. Энэ хэлэлцүүлэгт төрийн албан хаагчид шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцож, хуулийг зөв хэрэгжүүлэх тал дээр сонирхолтой зүйлүүд ярилцлаа, тодорхой саналууд гарах байх гэсэн юм.
Хэлэлцүүлгээр газар болон газрын маргаантай асуудлууд нь олон талын асуудал, хүндрэл бэрхшээл дагуулдаг яригддаг учраас хууль эрх зүйн шинэчлэл дээр нэгдсэн нэг зөвлөмжтэй болж хуулийн хэрэглээний ялгаатай байдлыг халах, хуулийн шинэчлэл дээр хуульчид нэгдсэн нэг санал санаачилга гарган ажиллах, дараа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулан хууль дээр санал авах ажил хийгдэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 11 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 13 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 13 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 14 цагийн өмнө
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 15 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 15 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн 16 цагийн өмнө
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой 16 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цагийн өмнө
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 19 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 19 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ Өчигдөр
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10