БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шинэ нам Ардчилсан намд нэгдэхээр боллоо

Г.Оюунтуяа
2025/02/26

Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл, ШИНЭ намаас гүйцэтгэх зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг зарчмын бүхий л асуудлаар хэлэлцэж нэгдсэн шийдвэр гаргаснаа өнөөдөр /2025.02.26/ танилцууллаа.

Шинэ намын Ардчилсан Намд нэгдэх шийдвэрийг ажлын хэсгийн түвшинд бүрэн судалж, боломжтой гэсэн шийд гаргаад байна. Гэсэн ч Ардчиллын төлөөх намууд нэгдэх эцсийн шийдвэрийг төлөөллийн төв байгууллага болох Намын Их хурлаар эцэслэн гаргана хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал онцоллоо.

site2

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө хамтдаа зүтгэж, улс орноо хөгжүүлэх ёстой гэсэн агуулгаар Ардчилсан намд нэгдэх гэж буйгаа “Шинэ нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга хэлэв.

site4

“Шинэ нам”-ын дэд дарга Д.Жаргалсайхан “Шинэ намын үзэл санаа нь үндэсний ардчилсан үзэл санааг дээдэлж, үүнийгээ хэрэгжүүлэх үндсэн гурван зарчимтай. Нэгдүгээрт иргэн төвтэй монгол төрийг байгуулах, хоёрдугаарт, байгалийн баялгийг ард түмэнд үлдээх, гуравдугаарт аж үйлдвэржсэн эдийн засагтай шинэ Монгол улсыг байгуулах гэсэн зарчмуудтай. Ардчилсан Нам, Монгол Ардын намтай Хамтарсан засаг байгуулж бидний энэ зорилтуудыг хэрэгжүүлээд явж байгаад талархаж байна. Ардчиллын үнэт зүйл, үзэл санааг улам төгс болгож, иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг олгох, хүний эрхийг дээдлэх нэг зорилгын дор Ардчилсан Намтай нэгдэж, хамтран ажиллах саналтай байна” гэв.

Мөн “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд түлхэц болох 110 мянган иргэдийн гарын үсэг бүхий баримт бичгийг Ардчилсан Намын ЕНБД Н.Ганибалд хүлээлгэн өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 10 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 10 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01