БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна

Г.Оюунтуяа
2025/02/26

Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад албан айлчлал хийж байна. 

Уг айлчлалынхаа хүрээнд Бизнес, худалдааны яамны экспорт, экспортын санхүүжилтийн агентлаг хариуцсан сайд, парламентын гишүүн Гарет Томастай \2025 оны 2 дугаар сарын 25\ уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх , ялангуяа Британийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөгжиж буй орнуудын худалдааны хөнгөлөлтийн схем” механизмд тулгуурлан худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэрэг асуудлаар өргөн хүрээнд хэлэлцлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Бизнес, худалдааны яамны экспорт, экспортын санхүүжилтийн агентлаг хариуцсан сайд, парламентын гишүүн Гарет Томас хоёр орны хамтын ажиллагаа 1963 оноос хойш эрчимтэй өрнөж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр улсын хооронд хийж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. Мөн Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтад амжилт хүсэж, уулзалтаас хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар оролцож “Улаанбаатар метро” төслийг танилцуулан, уг төслийн хүрээнд Британийн талтай хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 27 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 16 цагийн өмнө
2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав 16 цагийн өмнө
Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна 18 цагийн өмнө
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 19 цагийн өмнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна 21 цагийн өмнө
СҮҮЛИЙН 7 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН 15 ТҮЙМРЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ 22 цагийн өмнө
Б.Чагнаадорж: Эспортын эргэлтийн хурд, бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ 22 цагийн өмнө
НИТХ ЕБС-иудад спорт заал, урлаг заалаа өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай хэлэлцэнэ 23 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Төсвийн хөрөнгө уйлдаггүй гэдэг ч би уйлмаар байна 23 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 147 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 23 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын музейн өдөр тохиож байна Өчигдөр
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна 2026/05/16
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 2026/05/15
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 2026/05/15
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/15
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 2026/05/15
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 2026/05/15