БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна

Г.Оюунтуяа
2025/02/25

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттайгаар худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 17-ны өдрийг дуустал зохион байгуулж буй талаар УБЗАА-ны Хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Эрдэнэсувдаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ жилийн хувьд 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 24-27-ны өдрийг хүртэл есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна. Уг өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.Алдаржавхлангийн сайд болмогцоо авчирсан шинэ багийнхан шившгээ дэлгэлээ 14 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ШИЙДВЭР БҮР ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХАД АНХААРНА 15 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна 16 цагийн өмнө
Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна 16 цагийн өмнө
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой 17 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана 21 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 3 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 54 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 21 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 23 цагийн өмнө
Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо Өчигдөр
Н.Алтаншагай: Нийслэлд стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой 2026/05/09
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ 2026/05/08
Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа 2026/05/08
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина 2026/05/08
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ШАЛТГААЛЖ БАЙНА 2026/05/08
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын Улаан загалмайн хөдөлгөөний өдөр тохиож байна 2026/05/08
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 2026/05/07
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан болгож өгчээ 2026/05/07
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна 2026/05/07
​С.Амарсайхан: Яригдсан зүйлийг сенсаци болгоод орхиж болохгүй 2026/05/07