БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

Г.Оюунтуяа
2025/02/19

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэж, арванхоёрдугаар сард 130 мянган төгрөг олгосон. Үлдсэн ногдол ашгийг энэ сарын 28 болон ирэх дөрөвдүгээр сард тэнцүү хувааж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны аравдугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 45 дугаар тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийн хооронд шинээр төрсөн, Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг төрийн эзэмшлийн хувьцаанаас үнэ төлбөргүй эзэмших шийдвэр гарснаар компанийн 26,4 хувийг Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүд 0,06 хувийг, “Эрдэнэс Монгол” ХХК 73,5 хувийг эзэмшиж байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Монголиан критикал минералс майнинг” болгон өөрчиллөө

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Монголиан критикал минералс майнинг” төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилж, тус газрын дүрмийг хавсралтаар баталлаа.

Чухал ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Монголиан критикал минералс майнинг” Төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэж заасан бөгөөд “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэд бүтэц, туршлага хүний нөөцийн чадвар, боломжийг харгалзан үзэж газрын ховор элементийн судалгаа, хайгуул, олборлолт, ашиглалт, баяжуулалтыг хариуцуулахаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг өөрчилж, үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөн дүрмийг шинэчилжээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус  үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт орсноор “Эрдэнэс Монгол” ХХК нь нэгдлийн үйл ажиллагааг нэгдсэн стратеги төлөвлөгөө, менежмент, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу төвлөрүүлэн Хуримтлалын санд хуваарилж, үлдэх хэсгийг нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан, ирээдүйд орлого, үнэ цэнийг бий болгох бизнес хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах замаар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдэд тэгш шударга хүртээх боломжийг бий болгоно гэж үзэж байна.

Товч мэдээ

·      “Алт олборлолтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар” Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуудлан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг зохион байгуулж арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.

·      Цахилгаанаар халаалтаа шийдвэрлэсэн айл өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулах талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг асуудлыг Засгийн газрын дараагийн хурлаар дахин хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУДЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД 11 АЙМГИЙН 52 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 2026/01/23
Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна 2026/01/23
НИЙТ НУТГИЙН 87 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА 2026/01/23
ӨНГӨРСӨН ОНД МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ ЭМ, БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 307 ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ 2026/01/23
“Е-BUSINESS”СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАРЫГ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ 2026/01/23
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМТ-Д ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ 2026/01/23
Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ 2026/01/23
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНД ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 2026/01/23
МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛЛОО 2026/01/23
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын спортын наадмын бүжгийн спортын УАШТ “UG palace”-д болно 2026/01/23
Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай 2026/01/22
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 2026/01/22
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ 2026/01/22
II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 2026/01/22
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана 2026/01/22
БНХАУ-ын иргэдэд хаалттай хориход 25 жилийн ял шийтгэлээ 2026/01/22
​ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА 2026/01/22
Цахилгаан тасарсан ч Дүүжин замын тээвэр нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллана 2026/01/21
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 2026/01/21
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олджээ 2026/01/21