БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АРДЫН ЦОЛТОЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2024-06-04/ “Монгол Улсын Ардын цолтны АРЦо” НҮТББ-ын ахмадын төлөөллийг хүлээж авч уулзлаа.
Уулзалтын үеэр С.Чинзориг сайд төр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж,  хайр хишгээ хүртээж байх ёстой гээд “Миний хувьд нийгмийн хамгааллын салбарт олон жил ажилласан учраас ахмадуудтай холбоотой асуудал сэтгэлд ойр байдаг. Тэр утгаараа та бүхнийг сонсож, санал хүсэлтийг хүлээж авахад үргэлж нээлттэй байх болно.



Засгийн газрын тухай хуульд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэж болох заалт бий. Энэ хүрээнд бид “Хөдөлмөрийн баатруудын холбоо” ТББ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд уг жишгээр Ардын цолтой ахмадуудын холбоотойгоо ЭМЯ хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.
Түүнчлэн С.Чинзориг сайд улсын хэмжээнд ардын цолтой ахмадуудын бүртгэлийг гаргаж  Улсын хоёрдугаарт төв эмнэлэгт дараалалгүй үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, зайлшгүй тохиолдолд эмнэлгээс гэрээр нь очиж тусламж үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахад анхаарал хандуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатад үүрэг болголоо.



“Монгол Улсын Ардын цолтны АРЦо” НҮТББ-ын тэргүүн, Ардын багш Л.Дашням төрөөс 225 хүнд ардын цол олгосон байдгийг онцолж “Ардын цол гэдэг нь тухайн мэргэжлийн хамгийн өндөр, дээд хүндэтгэл юм. Одоогоор ардын цолтнуудаас 160 гаруй хүн амьд сэрүүн байна. Ардын цолтнуудын дийлэнх нь ахмад үеийнхэн байна. Иймд бидний зүгээс ардын цолтны амьдрал үйлсийг судлан, сан хөмрөгийг бий болгох, үлгэр дуурайл, ажил үйлсийг таниулсан ном, цомог бүтээх, нийгмийн үйлчилгээ, соён гэгээрүүлэх ажилд оролцоог нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” гэж байв.



С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын шинэчлэл болон залуу эмч нарт өөрсдийн туршлагаас хуваалцаж, мэдлэг ур чадварыг нь сайжруулах чиглэлээр сургалт явуулж, цаашлаад иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд тус дэм болохыг Ардын цолтой эмч, багш нараас хүсэж буйгаа хэлсэн.
Энэ үеэр Ардын эмч Б.Үйлст Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт хандаж сайдаар томилогдож ирээд жил гаруйн хугацаанд ажилласан гэхэд салбарын олон чухал хуулийг батлуулж, үр дүнтэй сайн ажилласанд нь төрийн бус байгууллагынхаа  гишүүдийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний бодлого үнэхээр алдагдсан. Тиймээс эмнэлгийн чанартай мэргэжилтэн бэлтгэх асуудал тулгамдаад байгаа юм. Ардын цолтнууд бид салбарын бодлогын шинэчлэл, хөгжилд чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13