БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ц.Дуламсүрэн: Галзуурах шахам допинг тарьсан эрлийз морьдыг хүүхдээр унуулах гээд улайраад байх юм


Тод манлай уяач Ц.Дуламсүрэн өнөөдөр (2025.01.30) хаврын морин уралдааны талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр,  "Хаврын морин уралдаан бол бидний өв соёл биш шүү. Монголд хаврын уралдаан хийхгүй байлаа гээд Өвөр монголд өв соёл оо алдчих гээд байгаа юм ерөөсөө биш. Тэр гаднын улсууд юугаар яаж уралдах нь тэдний эрх. Манайх үндэсний баяр наадмаараа нас насныхаа морьдыг тохирсон зайд нь уралдуулдаг уламжлалтай. Морь нь хөрсөө ч мэдэрч чадахгүй ийм хүйтэнд галзуурах шахам допинг тарьсан эрлийз морьдыг хүүхдээр унуулдаг байдал нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм. 50-60 км цагийн хурдтай морийг та нар ч унаж чадахгүй. 

Гурван сая төгрөг төлөөд 300 саяын бай шагналын төлөө уралдах гэж улайрч байна. Баасанжаргал гишүүн өөрийн биеэр энэ асуудлыг судлаад, Өлзийтөд айлд очоод хүүхдүүдтэй уулзаж тэмдэглээд гаргасан асуудал. Зөв зүйл ярьсан эмэгтэй хүнийг, эх хүнийг элдвээр хэлж доромжилдог хүн уяач мөн юм уу. Жудагтай эр хүн мөн юм уу.

Монгол морио уяж уралддаг, уламжлалаа хүндэтгэн малаа маллаж яваа хөдөөгийн уяачдын нэрийг барьж жагсаал цуглаан хийж улс төрд нөлөөлж байгаа нь зүй зохистой зүйл биш. Эрлийз морь уралдуулах сонирхолтой хүмүүс тэжээлийн морины баасаар Сүхбаатарын талбайг дүүргэж, найрлаад явснаас гурав хоногийн дараа Засгийн газар хууль зөрчин, хаврын морин уралдаан хийх эрхийг орон нутагт өгчихлөө. Дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах гэрээ хэлцэлд манай улс нэгдсэн хэр нь түүнийг нь аймгийн засаг дарга нь шийдэж, зөрчиж болдог юм уу. Ашгийн төлөө юм уу өв соёлын уралдаан юм уу гэдгийг хянах хэрэгтэй" гэлээ. 


2
angry
0
care
0
haha
16
liked
0
love
1
sad
2
wow

Шинэ мэдээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 14 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 14 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 16 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 17 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 17 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 17 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 17 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 19 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 19 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 22 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ 23 цагийн өмнө
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 2026/10/02
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/10/02