БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦЕГ: Замын цагдааг мөргөсөн жолооч 2.96 хувийн СОГТОЛТТОЙ байсан


Өчигдөр (2025.01.28) үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг тээврийн хэрэгслээр мөргөж зугтаасан талаар бичлэг цахим сүлжээнд  нийтлэгдсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын УСА-ны ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг "Тээврийн цагдаагийн албанаас баталсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо орчимд цагдаагийн алба хаагч  16:50 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн хэсэгт хөдөлгөөний нягтрал ихтэй байсан учраас алба хаагч хяналт тавьж ажиллах явцад "Toyota Harrier" маркийн автомашин замын үргэлжилсэн цагаан шугам дагаж эргэсэн. Энэ явцад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан байна. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Г нь алба хаагчийн шаардлагыг үл биелүүлэн, улмаар тээврийн хэрэгслээрээ мөргөн, зугтаасан нь тогтоогдсон. 

Тухайн жолоочийг эрэн сурвалжилж, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд байхад нь олж тогтоосон. Согтуурлын зэрэг хэмжигчээр үлээлгэхэд 2.96 хувийн согтолттой нь тогтоогдсон. 

Тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дарь-Эх орчимд байрлах орон сууцны хороололд байсныг саатуулах байранд авч ирэн, үзлэг шалгалт хийж байна. 

Мөргүүлсэн алба хаагч эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биед нь учирсан хохирлыг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" хэмээн хэллээ. 

Тухайн жолоочийг Эрүүгийн хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар шалгаж буй аж. 

ХУУЛИЙН ЗААЛТ:

23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;

2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/07
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 2026/10/07
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 2026/10/07
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/10/07
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 2026/10/07
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2026/10/07
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 2026/10/06
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06