БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Admin
Өчигдөр

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Business in Action: Private Sector Innovation to Combat Land Degradation” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Арга хэмжээг Монголын Бизнесийн зөвлөл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулж, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн инноваци, хөрөнгө оруулалт, технологийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.


Хэлэлцүүлгийн үеэр Монголын Засгийн газрын зүгээс газрын нөхөн сэргээлтийн төслүүдийг туршилтын шатнаас өргөжүүлэн, томоохон хэмжээнд хэрэгжүүлэхэд тодорхой, тогтвортой хөрөнгө оруулалтын орчин хамгийн чухал нөхцөл болохыг онцоллоо.

Дэлхийн нийт газрын 40 гаруй хувь доройтолд өртсөн бөгөөд газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийн жилийн хэрэгцээ болон боломжийн хооронд ойролцоогоор 278 тэрбум ам.долларын зөрүү байгааг хэлэлцүүлэгт дурьдав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тооцооллоор доройтсон газрыг сэргээхэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт нь 7-30 ам.долларын эдийн засгийн өгөөж бий болгох боломжтой аж.

Тиймээс зөвхөн төрийн санхүүжилтээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хувийн хөрөнгө, технологи, инновацийг татах шаардлагатай гэж үзжээ. Үүний тулд хөрөнгө оруулагчдад тодорхой төслийн жагсаалт, бодитой экологийн үр дүн, урт хугацаанд үнэ цэн бүтээх боломжийг харуулсан “санхүүжих боломжтой” төслийн багцыг бий болгох шаардлага үүсээд байна.

Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөө газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх хамтын ажиллагааны томоохон жишээ болгон танилцуулжээ. Тус хөдөлгөөн нь төр, бизнес, орон нутаг болон бусад талуудыг нэг зорилгын дор нэгтгэж, хувийн хэвшлийн хөрөнгө, технологи, туршлагыг татах боломжийг бүрдүүлээд байна.

Мөн уул уурхайн салбарыг газрын нөхөн сэргээлтийн үйл явцад илүү үр дүнтэй оролцуулах шаардлагатайг онцолж, төр, уул уурхайн компаниуд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Монголын Засгийн газрын байр суурийн дагуу цаашид цөөн тооны төсөл хэрэгжүүлэхээс илүү ландшафтын хэмжээнд хэрэгжих томоохон хөтөлбөр, санхүүжих боломжтой төслийн багц бий болгож, төр, орон нутаг, бизнес, хөгжлийн байгууллага, санхүүгийн институциудыг нэгтгэх нь чухал юм



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА 2 минутын өмнө
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА 17 минутын өмнө
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 52 минутын өмнө
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 1 цагийн өмнө
​COP17-гийн Цэнхэр бүс дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын хамтарсан павильон хаалтаа хийлээ 1 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав 1 цагийн өмнө
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО 2 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ 3 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 4 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ Өчигдөр
АН: НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХ 100 ШИЙДЛИЙГ АРДЧИЛСАН НАМ ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ ГАРГАНА Өчигдөр
ХЯРУУ, ЦОЧИР ХҮЙТРЭЛТЭЭС УРГАЦАА ХАМГААЛЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ЭРТ ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ Өчигдөр
ХОНИНЫ НООСООР ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ “МОН ПЕЛЛЕТС” ХХК COP17-Д ШИЛДЭГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо Өчигдөр