БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав

Г.Оюунтуяа
2026/08/28

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад болсон G-CAP (Global Changemaker Academy for Parliamentarians) хөтөлбөрийн оролцогчид болох дэлхийн 20 гаруй орны парламентын төлөөлөгчдөд батламж гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.08.28/ Төрийн ордонд болов.


Парламентын төлөөлөгчид эхлээд Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцахын зэрэгцээ хөтөлбөрийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо.

Уг арга хэмжээнд  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Г.Лувсанжамц, Б.Уянга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар оролцсон юм. 


Төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол, хүнсний аюулгүй байдлын талаар хөтөлбөрийн хүрээнд гаргасан гарын авлага, зөвлөмжийг өөрийн улсдаа хэрэгжүүлэхийн тулд бүх шатандаа нэгдсэн ойлголттой болоход анхаарах, үндэсний урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртөө газар, ойн асуудлыг тусгах, ялангуяа усны хомстол, хөрсний доройтлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээхэд эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа хуулийн хэрэгжилтэд тавих хяналтад парламентын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд манлайлал үзүүлж ажиллах, өөрийгөө нөхөн сэргээдэг хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.



Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга манай улсын хувьд усны хомсдол болон хүнсний аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байгааг дурдаад цаашдаа энэ чиглэлийн эрх зүйн орчныг сайжруулахад манлайлж, холбогдох хуулийн төсөл боловсруулах асуудалд анхаарал хандуулж ажиллана гэж байлаа.


Дараа нь Байнгын хорооны дарга М.Мандхай болон G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди нар уг хөтөлбөрийг амжилттай төгссөн оролцогчдод батламж гардуулав.




Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, өнгөрсөн өдрүүдэд парламентын гишүүд та бүхэн бие биеэсээ суралцсан, туршлага солилцсон үр дүнтэй хөтөлбөр байсан төдийгүй цаашдын урт хугацааны нөхөрлөл, олон улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн эхлэл байх болно гэдэгт илтгэлтэй байна гэв.


Мөн энэхүү батламж та бүхэнд хөтөлбөрийг дүүргэсэн гэдэг төдийгөөр бус үүний ард хариуцлагыг үргэлж сануулж байх болно хэмээв.


Харин G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди хэлсэн үгэндээ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-той хамтран Монгол Улсад болж байгаагаараа G-CAP хөтөлбөр онцгой ач холбогдолтой гээд бидний өмнө тулгараад буй сорилтыг шийдвэрлэхэд шаардлагатай хууль эрх зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, хэрэгжилтийн хяналтыг бэхжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжихэд парламент голлох үүрэгтэй гэдгийг онцолж байлаа. 

Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд бий болсон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа та бүхэн улс орныхоо бодлого, бодит үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Ташрамд дурдахад уг хөтөлбөр нь парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу парламентчид болон шийдвэр гаргагчдын мэдлэг, туршлага солилцох, COP17 бага хурлын хүрээнд парламентын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 1 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 2 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 2 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22