БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА

Г.Оюунтуяа
2026/08/28

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нар газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Засгийн газрын тэргүүн томилолтынхоо эхэнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Оргих” багийн нутаг “Сэлэнгэ тариа” ХХК-ийн ургацын талбайд хүрэлцэн очиж, тариаланчдын төлөөлөлтэй уулзан ургац хураалтын бэлтгэл ажил болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. “Сэлэнгэ тариа” ХХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ энэ жилийн ургацын төлөв байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын талаар танилцуулав. Энэ жилийн зун цаг агаарын нөхцөл байдал таатай, бороо хур элбэг байсан тул олон жилийн дунджаас арвин ургац авах урьдчилсан төлөвтэй байгаа бөгөөд нэг га-гаас 14-15, зарим талбайгаас 20 центнер хураах баланс гарсан гэдгийг тэрбээр дурдлаа.

Цагааннуур сумын тариаланчид намрын тариа хураалтын бэлтгэл болон тулгамдаж буй асуудлын талаар саналаа хэлэв. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар стратегийн бүтээгдэхүүн улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарна, ирэх долоо хоногийн даваа гарагт 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа газар тариалангийн салбарт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг тусгана гэдгийг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар болон ХХААХҮЯ дотоодын гурил, хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнсний улаанбуудайн 100 мянган тонн улсын стратегийн нөөцийг тариаланчдаас худалдан авч бүрдүүлэх хөрөнгийг шийдсэн. Боломжтой бол үүнээс ч илүүг авна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 20 хүртэл хувийг үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд хамгийн том тариалангийн талбайтай сум юм. Сумын хэмжээнд 53,2 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай ба үүнээс жилд 24.0-35.0 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж, 17.0-28.0 мянган га-д сайн чанарын уринш бэлтгэж 1 га-аас 10.0-17.0 центнер буюу 26.0-45.0 мянган тонн ургац хураан авч аймгийн нийт ургацын 30-40 хувь, улсын нийт ургацын 10-20 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байна.

Цагааннуур сумын хэмжээнд 34 аж ахуйн нэгж, 24 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд жилд 30,0-50,0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 2 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 3 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 4 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 5 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22