БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО

Г.Оюунтуяа
2026/08/28

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдолыг бууруулахад шинжлэх ухаан, инновац, технологийн боломжийг ашиглах асуудал чухлаар тавигдаж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны хяналтын газар, GreenZun Labs, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн парк хамтран “Хяналт–технологийн шийдэл” сэдвийн хүрээнд уул уурхайн байгаль орчны хяналтын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал болон эдгээр сорилтыг орчин үеийн технологийн боломж ашиглан шийдвэрлэх талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Газрын доройтол, цөлжилтийг бууруулахад байгаль хамгааллын бодлогыг бодит үр дүнд хүргэх үр нөлөөтэй хяналтын тогтолцоо чухал. Ялангуяа уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын эвдрэл, нөхөн сэргээлт, ус ашиглалт, усан орчны хамгаалалт болон экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад байгаль орчны хяналтыг технологийн боломжтой уялдуулан шинэчлэх шаардлага тулгарч байгааг тус газрын дарга Б.Мөнхтогтох илтгэлдээ онцлов.

Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, уул уурхайн объектуудын алслагдсан байршил, хүний болон техникийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь зөвхөн уламжлалт газар дээрх хяналтад тулгуурлан бүх объектыг тогтмол, шуурхай хянахад бодит хүндрэл учруулж байна.

Иймээс хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, GIS, хиймэл оюун ухаан, машин сургалт, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хөдөлгөөнт мониторинг болон ухаалаг мэдрэгчийн технологийг уялдуулсан эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог үе шаттай хөгжүүлэх боломжийг хэлэлцэв.

Уулзалтад газарзүйн мэдээллийн шинжлэх ухаан, газарзүй, эдийн засаг, байгаль орчин ба тогтвортой хөгжил, хэрэглээний эдийн засаг, хот төлөвлөлт, иргэний болон байгаль орчны инженерчлэл, машин сургалт, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн залуу судлаач, инженерүүд оролцож, өөрсдийн хөгжүүлж буй технологийн шийдэл, ажлын үр дүнгээ танилцууллаа.

GreenZun Labs-ийн багийн залуу мэргэжилтнүүд *Clark University, Cornell University, New York University, University of Illinois Urbana-Champaign* зэрэг их сургуульд газарзүйн мэдээллийн шинжлэх ухаан, хэрэглээний эдийн засаг, хот төлөвлөлт, иргэний болон байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд эдгээр салбарын мэдлэгийг хиймэл оюун ухаан, машин сургалт, гео-орон зайн технологитой хослуулан ажиллаж байна.

Тус баг хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, машин сургалт болон газар дээрх бодит хэмжилтийг хослуулан газрын болон бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг үнэлэх технологийн шийдэл хөгжүүлж, бодит нөхцөлд ашиглаж буй ажлынхаа үр дүнг танилцууллаа.

Энэхүү туршлага, технологийг уул уурхайн байгаль орчны хяналтын хэрэгцээтэй уялдуулснаар газрын эвдрэл, ашиглалтын талбайн өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг зайнаас хянах, эрсдэлтэй талбайг урьдчилан тодорхойлох, улмаар улсын байцаагчийн газар дээрх хяналтыг шаардлагатай объект, өндөр эрсдэлтэй бүсэд оновчтой чиглүүлэх боломжтой гэж үзэв.

Уулзалтын үеэр төрийн байгууллага байгаль орчны хяналтад тулгамдаж буй бодит асуудал, хэрэгцээгээ тодорхойлж, шинжлэх ухаан, технологийн байгууллага, залуу судлаач, инженерүүд түүнд тохирсон шийдэл боловсруулан бодит талбайд туршиж, үр дүнтэй технологийг төрийн хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх олон талт хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх талаар санал нэгдлээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн паркийн дарга Н.Тэгшбаяр шинжлэх ухаан, технологийн салбарт бий болж буй инновац, залуу судлаачдын шийдлийг төрийн байгууллагын бодит хэрэгцээтэй холбох нь чухал болохыг онцолж, цаашид талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулан, технологийн шийдлүүдийг турших, хөгжүүлэх, практикт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 1 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 2 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 2 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22