БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХОНИНЫ НООСООР ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ “МОН ПЕЛЛЕТС” ХХК COP17-Д ШИЛДЭГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

Г.Оюунтуяа
2026/08/27

“Мон пеллетс” ХХК инновацын технологиор 100 хувь хонины түүхий, угаагаагүй, боловсруулаагүй ноосоор дээд зэргийн органик бордоо үйлдвэрлэж байна. Тус компани уг бүтээгдэхүүнээ Европын холбоо, ХБНГУ-ын Засгийн газар хамтран санхүүжүүлсэн “ECO-INNOVATION” төслийн хүрээнд хийсэн судалгааг үндэслэн, ХБНГУ-ын Хумболдтын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран 2019 оноос үйлдвэрлэлд нэвтрүүлж, улмаар зах зээлд нийлүүлж эхэлжээ. Одоогоор АНУ, Унгар, Герман улсуудад бордоогоо экспортолж байгаа аж.

Швейцарь улсад төв нь байрладаг, ХБНГУ, Австри улсад салбартай, ФИБЛ буюу Биологийн газар тариалангийн судалгааны институт 2020 оны 03 дугаар сард “Органик газар тариаланд зориулсан бордоо” гэдэг ангилалд Монгол Улсаас анхны удаа “Монпеллетс” бордоог бүртгэж, зарласан байна. Хонины ноосон бордоог нөхөн сэргээгдэх түүхий эд болох хаягдал ноосоор хийдэг бөгөөд азотын агууламж 10 хувь буюу ижил технологи бүхий органик бордоонуудтай харьцуулахад хамгийн өндөр хувьтай байдгаараа онцлог. Мөн хөрсний ус, чийгийг сайн барьдаг, байгальд 100 хувь шингэдэг зэрэг олон давуу талтай юм байна.

Харин COP17-д “Мон пеллетс” ХХК хонь хяргах төв байгуулах төслөө танилцуулжээ. Уг төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын бизнесийн зөвлөл, Байгалийн өв сан хамтран хэрэгжүүлж буй “Green lab” санаачилгын шилдэг 15 төслийн нэгээр шалгарсан аж.
Орон нутагт хонь хяргах төвүүд байгуулснаар 20-30 километр радиуст нутаглаж буй малчид хонио богино хугацаанд хяргуулж ноослуулах бөгөөд, ноосоо шууд ангилж ялган үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломжтой болох юм. Ангилан ялгаагүй ноолуур нэг килограмм нь 800 төгрөг бол ангилж ялгасан ноолуур килограмм нь 2700 төгрөг хүрдэг байна. Түүнчлэн тухайн хонины угаалга, туулга, вакцинд хамрагдсан эсэхийг бүртгэж, гарал үүслийн гэрчилгээг олгоно. Энэ нь малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцоог бодитоор бий болгохоороо чухал ач холбогдолтой гэдгийг “Мон пеллетс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Дэлгэрмаа онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 1 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 2 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 2 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22