БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨВЛИЙН УРАЛДААНЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРАХ БАЙХ


Өвлийн морин уралдааныг хориглосон шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сард өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргачихаж. Энэ цагаас хойш зургаан жил өнгөрч, энэ хэрээр адуу, хурдан морины уралдаан дагасан бизнес үгүй болж, өвөлдөө хөдөө эзгүйрч байгааг ярьж байна. Үүнээс том асуудал нь адуу, хурдан морь дагасан өв соёл бүдгэрэхэд ихээхэн нөлөөлж байгаа шийдвэр гэдгийг уяачид ярих болжээ. Монголчууд жилийн дөрвөн улиралд хурдан түргэн морьдоо сойж, айлын хүүхдийн даахь үргээх найраас эхлээд Цагаан сар гээд томоохон наадмуудад өвөл зун харгалзахгүй олон зуун жил уралдаж ирсэн уламжлалтай.

Хөрш зэргэлдээ хятад өвлийн морин уралдааныг хөгжүүлж, өөрсдийнхөө өмч мэтээр дэлхий дахинаа тунхаглахад ойрхон байна. Өнөөдөр даяаршлын шуурга маш хүчтэй нүдэж, энэ шуурганд жижигхэн Монгол Улс өдий зэрэгтэй тэсэж байгаа нь ерөөсөө нүүдэлчдийн өвөрмөц ахуй, өв соёл юм. Нүүдэлчдийн ахуй соёлын гол цөмийг адуу, хурдан морь тээж явдгаараа бүр ч онцлогтой.
Манай Төрийн ихэс дээдэс бултаараа л үндэсний уламжлалт ахуй соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх тухай ярьж, үүний төлөө тэмцдэг. Тэгэхээр үндэсний уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх тал дээр тэргүүн магнайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байдаг учраас гаргасан шийдвэрээ эргэн харж, уламжлалт үндэсний соёлоо хамгаалах тал дээр Засгийн газарт үг хэлэх байх гэж нийт уяачид найдаж байгаа аж.
Уяачид төдийгүй нийт монголчууд хүсэж байгаа. Нэг сайн мэдээ байгаа нь УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал нарын хэсэг гишүүд өвлийн морин уралдааныг дэмжиж байгааг дуулгаж, хуулийн төсөл хүртэл өргөн барьжээ. Энэ бол яах аргагүй, үндэсний үзэлтэйгээс гадна энэ өвөрмөц ахуйд дөрөөлөн юу хийж болох болохгүй сайн мэддэг гишүүд байгаа нь сайн хэрэг. Зөвхөн үндэсний үзлээрээ бахархаад зогсохгүй үүний үнэ цэнийг мэддэг, өөрсдөө моринд ойрхон өссөн, ашиг тусыг нь мэддэг УИХ-ын гишүүд цөөнгүй байдаг байх. Монгол хүний сонгож босгосон Монгол төр юм бол Монголын уламжлал өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээж таарна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 27 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 36 минутын өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 1 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 4 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 5 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 22 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 23 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 2026/10/06
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 2026/10/06