БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Амарсайхан: Онцгой байдлын алба хаагчид, тэдний үүрэг хариуцлага ач гавьяа зүйрлэшгүй өндөр билээ


Онцгой байдлын алба хаагчид, тэдний үүрэг хариуцлага ач гавьяа зүйрлэшгүй өндөр билээ. ҮҮНИЙГ ХҮН БҮХЭН МЭДДЭГ, ТЭДЭНДЭЭ ТАЛАРХДАГ.

May be an image of 3 people and text

Аливаа гамшиг осол, ган зуд, гал түймэр, гэнэтийн аюул тохиолдоход хамгийн эхэнд бэлэн байдаг, авран хамгаалдаг, эрсдэлтэй шууд нүүр тулдаг хүнд алба. Тэгвэл энэхүү байгууллагын удирдах ажилтнууд 2025 оны зорилго чиглэл, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.

Тус цугларалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, Онцгой байдлын байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Ингэхдээ олон чиглэлээр үүрэг өгсний дотор 3 чухал сэдвийг хөндсөнийг хүргэе.

1. ХЭРВЭЭ ХАВСАРСАН ГАМШИГ ТОХИОЛДВОЛ ЯАХ ВЭ?
Тухайлбал гэнэтийн газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй тог цахилгаан тасарсан зэрэг хавсарсан гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаарх төлөвлөгөөг боловсруулж танилцуулах, эрэн хайх аврах үйл ажиллагааг сайжруулах,

2. ЭНЭ ЖИЛ ЦАС БАГАТАЙ, ХУУРАЙШИЛТ ИХТЭЙ БАЙГАА ТУЛ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛД БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ.
Нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хуурайшилт өндөр байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулах,

3. ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГАА, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАХ.
Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр үе шаттай бодлого, шийдвэрийг гаргаж, эрэн хайх, аврах багаж, техник, ажиллагаанд технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлж, алба хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг нэн тэргүүнд тавих ёстойг анхаарууллаа

May be an image of 6 people and text


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа 2026/07/09
Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа 2026/07/09
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа 2026/07/09
“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/07/09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна 2026/07/09
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө 2026/07/09
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 2026/07/09
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 2026/07/09
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 2026/07/08
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ 2026/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 2026/07/08
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 2026/07/08
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 2026/07/08
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 2026/07/08