БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАНД ТАМГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Тогтмолын Мөнхсайханд тамгаа хүлээлгэн өглөө.

Энэ үйл ажиллагаанд Засгийн газрын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр болон ЭМЯ-ны удирдлагууд оролцов.

Тамга гардуулах үеэр С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарыг удирдсан нэг жил зургаан сарын хугацаанд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг салбарын тулгуур хуулиудыг УИХ-аар батлуулж, Д вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй оруулж ирэх боломжийг бүрдүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажилласнаа дурдаад “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, хөдөөгийн багийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулах олон талын арга хэмжээг авсан. Үүний үр дүнд 2023 онд 200 эх баригч, сувилагч, 114 багийн бага эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулсан. Ингэснээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гадаад улс орнуудын туршлагаас суралцаж, чадавхижсанаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд нь тодорхой ахиц гарсан” гээд Т.Мөнхсайхан сайдыг эрүүл мэндийн салбарын хүн учраас өнөөдрийг хүртэлх хийсэн үйл хэрэг, ажлыг нь үргэлжлүүлж, салбарын хөгжил, шинэчлэлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.

Шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, салбарын шинэчлэл болон иргэдэд тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 26 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 34 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 6 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06