БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗААСНААС БУСАД ЦАГТ ХОГ ХАЯВАЛ ТОРГОНО


Хотын төв хэсэгт ил задгай хог хаягдал хөглөрч, хүмүүсийн эрүүл, цэвэр орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаатай холбоотой Чингэлтэй дүүргээс 18-21 цагаас бусад цагт ил задгай хог хаягдал үүсгүүлэхгүй байх чиглэлээр тогтмол хяналт тавьж, шаардлага хүргүүлэн ажиллах болсон талаар мэдээллээ. 

Чингэлтэй дүүргийн менежер Н.СУГАР:

-Хэрэв зааснаас бусад цагт хог хаясан тохиолдолд хууль, дүрэм журам зөрчсөн гэж үзэж торгуулийн арга хэмжээ авна. Чингэлтэй дүүрэг 24 цагийн хугацаанд дүүргийн хэмжээнд хог ачилтыг гурван удаа хийдэг. Өглөө, өдөр, шөнийн цагаар хог ачдаг ч хогийн цэгүүд үргэлж хогтой хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн оршин суугчдаас ч санал гомдол ирдэг. Тиймээс 18-21 цагт л хог гаргаж хаяж, бусад цагт хог хаяхгүй байх шийдвэрийг гаргаж байгаа.

Хэрэв гудамж талбайд зааснаас бусад цагт хог хаявал, хогийн цэг дээр хаясан ч торгуулийн арга хэмжээ авна. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 30 нэгжээр, аж ахуй нэгжийг 300 нэгжээр торгодог зохицуулалттай.

Тохижилт үйлчилгээний ажилтнууд өдөр бүр 21:00 цагаас дүүргийн хэмжээнд хог ачна. Аж ахуй нэгж, иргэдийн хамгийн боломжит цагт тулгуурлаж хог нийтээр хаях цагийг тогтоосон. Захирамжийг гаргахдаа дүүргийн иргэдийн саналыг харгалзаж гаргасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 20 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11