Б.Энх-Амгалангийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг яаралтай түтгэлзүүлнэ

info@focus.mn
2022/08/15

2019 оноос хойш өнөөдрийг хүртэл тавьж дуусдаггүй Дарханы замын асуудалтай холбогдуулан Зам тээврийн сайд асан,  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болон ЗТХЯ-ны  удирдлагуудыг АТГ шалгаж буй.

Үүнтэй холбогдуулан ирэх 7 хоногт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Б.Энх-Амгалангийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж ирэх  талаар улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дундаасаа солигдох нь тодорхой байгаа. Магадгүй Ерөнхий сайдад ч хариуцлага тооцох талаар ярьж буй. Ийм үед энэ Засгийн газрын шүдний өвчин болсон Дарханы замын асуудлаар экс сайд Б.Энх-Амгаланд хариуцлага тооцон АТГ-аар яаралтай “намнуулах” нь Ерөнхий сайд болон энэ Засгийн газрын нэр хүндэд нэмэртэй. Тиймээс Б.Энх-Амгаланд яаралтай хариуцлага тооцох улс төрийн шаардлага хэрэгцээ байгаа тул УИХ-ын намрын чуулганыг хүлээхгүй байх талтай юм.

Анх 2018 онд Засгийн газар тогтоол гарган Улаанбаатар- дархан-Уул чиглэлийн замыг 4 эгнээ болгон өргөтгөх шийдвэр гаргасан. Энэ дагуу ЗТХЯ-аас тендер зарлан БНХАУ-ын “Хэйлонжин Жиньей Рөүд энд Бридж”, “Гуйжоу Хайвэй Инженеринг групп”, “Чайна Стэйт Шинжиан инженеринг”, “Чайна Жео-Инженеринг корпораци” гэсэн дөрвөн компаниг сонгон шалгаруусан байдаг. Гэвч энэ зам 2019 оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл 3 жил 5 сар баригдаж дуусалгүй тамын зам болсон. Тиймээс ЗТХЯ-ны удирдлагууд шаардлага хангаагүй энэ компаниудыг эрх мэдлээ урвуулан ашиглаж , шалгаруулсан байх магадлалтай хэмээн үзэж байна.  Тиймээс тухайн үеийн удирдлага болох  Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан, ТНБД С.Батболд болон яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ нарын хүмүүсийг шалгаж байна.

Тухайн үед Дарханы замын тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хороог ТНБД С.Батболдын тушаалаар 2019 оны 02.15 өдөр байгуулсан бол  тендерийн үнэлгээний хороог БНХАУ-ын компаниас хахууль авч байгаад газар дээрээ баригдсан ЗТХЯ-ны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ ахалжээ.

Энэ асуудлыг АТГ яаравчилсан шуурхай байдлаар шалагж буй мэдээлэл байна. Тэд өнөөдөр ЗТХЯ-нд нэгжлэг хийж бичиг баримт хураасан мэдээлэл бий. Тиймээс  УЕП-оос АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг хэдхэн хоногийн дараа эхлэх УИХ-ын намрын чуулганаар өргөн барих магадлалтай байна. 


Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.22
    2022/08/19

    Хамаг мөнгийг нь хахуулиар хуваагаад авчихсан! Хятадын ямарч туршлагагүй, техникгүй 1 м -ч зам барьж үзээгүй компаниудад авилга авч тендэрийг нь өгчихсөн нь батлагдсан биз дээ! Ялыг нь үүрүүлж , хохирлыг төлүүлэх ёстой!!!

    Хариулах
  • 64.119.25.48
    2022/08/19

    Өлөн бөөснүүдийг шууд цаазалдаг болоочээ...олон хүн энэ зам дээр үхэлтэй учирсан даа....

    Хариулах
  • 66.181.184.90
    2022/08/19

    Яагаад ийм өлөн сэтгэхүгтэй байдаг юмэ

    Хариулах
  • 66.181.161.104
    2022/08/19

    ЗТЯам бол Миеэгийн мэдлийнх гэдгийг ойлголоо

    Хариулах
    • 202.126.89.219
      2022/08/19

      Муу л бол хар овоохой гэгчээр үхсэний чинь Миеэ хаа хамаагүй хүн оруулаад мал вэ чи. Энх-амгалан Миеэгийн фрагц юм уу ямар.

  • 59.153.115.180
    2022/08/18

    Шалгаж цаг үрээд яах юм шууд цаазын хуулиа батлаад шийдээчээ.

    Хариулах
  • 66.181.160.56
    2022/08/18

    Enhamgalan gedeg hun chini miye elbegdorj 2 n manan mafiig AN hantai tsug umguuluul suid bolj baisniig bid martaagui l bnashdee iim l uchirtai yum baij er ni bol ene zasgiin gazriin bodlogo zoriltiig eserguutsdeg humuus zunduu biishdee umnugoviin darga nar gej neg zuv zugeer baisan zamiin borjur gerliin shongoor togloj mungu hussan zasgiin gazriin bodlogiig ilt eserguutssen yumnuud baihiin nuguu ert ileruulelt geechiig chini er ni uzsiimuu uund yaj hamragdav chiv chimeegui heden dargaa namiihniigaa uzeel ungurvuu yav

    Хариулах
    • 202.126.89.219
      2022/08/19

      Фрагц гэчихжээ. 1 фрагц байж Миеэгээ унагах уу мал минь

  • 66.181.185.190
    2022/08/18

    Энэ муу энх-амгалангийн мулгуу ухаангүй шийдвэрээс болж авто замын осолоор хичнээн хүн нас барав даа

    Хариулах
  • 64.119.21.188
    2022/08/18

    Туг тахих юу байх вэ, угаасаа Энх-Амгалан гээч нехер асуудалтай нь унэн ш дээ, эндээс эхлэх нь зев, тэр шилэн Цогоо гэж нэг хар юм байна бас

    Хариулах
    • 66.181.161.92
      2022/08/19

      Яг үнэн шүү ❗

  • 66.181.187.87
    2022/08/18

    Shilen Tsogoog shalgaachee!!!!!

    Хариулах
  • 66.181.176.208
    2022/08/18

    Туг тахиад байх юм байхгүй, угаасаа л энэ хүний хариуцаж байсан ажил. Хариуцлагыг энэ хүнээс л эхэлж нэхэх нь зүй ёсны асуудал.

    Хариулах
  • 105.168.84.186
    2022/08/18

    Худлаа шаана биз новшнууд

    Хариулах
  • 122.201.22.4
    2022/08/18

    энэ Энх-Амгалан гэж нутгийнхаа (Говь-Алтай) нэрийг баастсан новш юм аа

    Хариулах
  • 202.55.188.91
    2022/08/18

    Батболд гэнэт баяжсан даа байраа солиол яамны залуу охидтой явалдаад л

    Хариулах
  • 43.228.129.130
    2022/08/18

    Доржханд гээд шуналтай авгайг бас шалгах хэрэгтэй энэ авгайд их учир байгаа шүү

    Хариулах
  • 66.181.161.5
    2022/08/17

    Энэ Энхамгалан г шалгах хэрэгтэй бас Халтарыг

    Хариулах
  • 192.82.83.99
    17 цагийн өмнө

    Gazar deeree cgihduulsen Dorjhand avgai haach uu.

    Хариулах
  • 66.181.183.35
    Өчигдөр

    энхамгалан с батболд 2 т шалгуулах юм их байгаа

    Хариулах
  • 192.82.68.26
    Өчигдөр

    монголын эрх ашгийг хохироодог дайсан болсон хэдэн авилгачийг шири ланкын улстөрчид шиг узбекийн улстөрчид сайд нар шиг гудамжинд чирж гаргаад нүдээд зодоод хөрөнгийг нь хураачихвал нийгэмд шударга ёс тогтоход маш амархан байна

    Хариулах
    • 202.126.89.221
      Өчигдөр

      Зөв.хүч хэрэгтэй

  • 66.181.160.44
    Өчигдөр

    Туг тахих биш ээ. Бүх юмыг наад Энхамгалан чинь мэдэж байгаа гэдгийг бүгд л мэднэ шүү дээ. Нэг нутаг гээд Амар баясгалан чинь хамгаалах байлгүй

    Хариулах