ЗГ: Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ


Өнөөдөр засгийн газар хуралдаж 20 гаруй асуудлыг хэлэлцэн зарим асуудлыг эцэслэн баталсан. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагуудыг шат дараатай нүүлгэн шилжүүлэхийг эцэслэн баталлаа.

Барилга, Хот Байгуулалтын сайд Л.Мөнхбаатар “Хөшигийн хөндийд цаашид бий болох ажлын байртай уялдуулж ямар төлөвлөлтүүдийг бий болгох ёстойг Засгийн газар хөгжлийн төлөвлөлтөө батлуулсан. Төлөвлөлт батлагдсан үеэс инженерийн дэд бүтцийн эх үүсвэр шугам сүлжээний ажлуудыг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг хийж төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол эцэслэн батлагдлаа" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна