ҮХЦ "ДАВХАР ДЭЭЛ"-ТАЙ САЙД НАРЫН АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА


Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж байна. Хурлаар парламентын гишүүд Засгийн газарт сайдаар давхар ажиллаж буй асуудлыг хэлэлцэж байгаа.  

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлын дагуу, Үндсэн хууль дахь "Дөрвөөс илүүгүй тооны УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашна" гэх агуулгатай заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

Хэрэв ҮХЦ "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзвэл "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмэх асуудал өрнөнө. Ингэснээр одоо хэр сайдгүй байгаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Эдийн засаг, хөгжлийн яамд удирдлагатай болох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна