БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Амарбаясгалан: Хөгжлийн төлөөх дуудлага болон хоногшжээ.


Бүгд Найрамдах Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа их хүмүүний хань, үр хүүхдүүд, гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, шавь нар, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр Ардын Их Хурлаас 1990 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор ардчилсан, эрх чөлөөт нийгэмд шилжих Монгол түмний сонголтыг Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэн тунхаглах үйл хэргийг хууль, эрх зүйн дагуу, тайван замаар, нийгмийн ойлголцол зөвшилцлийг ханган баталгаажуулахад Төрийн тэргүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж, түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.  

Монгол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тогтоосон ардчилсан Үндсэн хуулийг Төрийн тэргүүний хувьд “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” хэмээн нотлон үзэглэсэн түүхт хүмүүн байв.

Ардчилсан Үндсэн хуулийн дагуу Төрийн тэргүүнээ анх удаа нийтээр, шууд сонгох сонгууль 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж Пунсалмаагийн Очирбат олон түмнийхээ итгэлийг хүлээн ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан билээ.

Төрийн тэргүүн, инженер, эрдэмтний хувьд Эзэн Богд Чингис хааныхаа ойг тэмдэглэж эхлэх, төрийн их хүндэтгэл үзүүлэх, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгон зарлах, хил орчмын нутаг дэвсгэрийн байдлыг мэдээлэл, геодези, зурагзүйн талаар баримтжуулах, гадаад улсуудтай нээлттэй харилцаа, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүч, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, улс төрийн нам, эвслийн зөвшилцлийг хангах зэрэг үйл хэрэгт идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байсан нь Монголчууд бидэнд үнэт өв болон үлдлээ.  

Тэрээр нэгэнтээ “Монгол Улс азийн нэгэн бар болно” хэмээн чин хүсэл мөрөөдөл, ерөөлөө ард түмэндээ сонордуулж байсан нь Монгол түмний зүрх сэтгэлд оч болон бадарч, хөгжлийн төлөөх дуудлага болон хоногшжээ. Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх түүний энэ хүсэл алхам алхмаар, жил жилээр бодитой болж, цаашид биеллээ олох нь дамжиггүй гэж итгэж байна.

Бүгд Найрамдах Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их хүмүүн Таны Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг Монголын ард түмэн үеийн үед санан хүндэтгэх болно.  

Хөх мөнх тэнгэрийн оронд амгалан дэвшиж, элгэн садан, эх Монгол нутагтаа эргэн төрөх болтугай.
 
        2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна Өчигдөр
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА Өчигдөр
Н.Номтойбаяр: “Бодь Интернэшнл” ХХК-тай холбоотой зүйл ярих болгонд улстөр өрнөдөг байдлыг эцэслэх ёстой Өчигдөр
“НЭН ТЭРГҮҮНД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД – НОТОЛГООНООС ШИЙДЭЛД” ЭРДМИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана Өчигдөр
"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа болж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Өвлийн идэш 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд гарна Өчигдөр
NO BRAND “Фемида хотхон”-д 5 дахь салбараа нээлээ 2026/11/25
ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 80 ШИРХЭГ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/25
Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ОРОН НУТАГТ БОДИТ ҮР ДҮН БОЛОХ ЁСТОЙ 2026/11/25
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ 2026/11/25
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026/11/25
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна 2026/11/25
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 2026/11/25
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 2026/11/25
Өнөөдөр чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно 2026/11/25
ЗГ: Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлын үнэлгээний талаар хэлэлцэж байна 2026/11/25
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2026/11/25
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болн 2026/11/25