БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

2040 он гэхэд түгжрэлийг 40, утааг 68 хувь бууруулна


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулав. Тус төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотыг амьдрахад ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлэхээр тусгаж, үндсэн гурван заалт дөрвөн дэд заалттайгаар боловсруулжээ. Улаанбаатар хотын түгжрэлийг 2040 он гэхэд 40, утааг 68 хувиар бууруулахаар тусгасан байна. ТББХ-оос ажлын хэсэг байгуулах бөгөөд гишүүд нийслэлээс сонгогдсон болон хот төлөвлөлтийн мэргэжлийн гишүүдийг ажлын хэсэгт оруулах санал гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц мэргэжлийн хүн учраас ажлын хэсгийг ахлан ажиллах санал гаргасан юм.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2002 оны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт 29 хувь гэж байна. Үүний шалтгаан нь нийслэлийн тухайн үеийн газрын алба болон ерөнхий архитекторт эрх мэдлээ давуулан хэрэгжүүлснээс болсон гэж байна. Тухайн үед Улаанбаатар хотын газрын албаны дарга болон ерөнхий архитекторт хариуцлага тооцсон уу. Улаанбаатар хот гомдол өгсөн үү?
Өнөөдөр Улаанбаатар хотод бүтэн биеийн тамирын талбайтай сургууль үлдээгүй. Бүгд барилга болсон, зарагдсан. 84 дүгээр сургуулийн үүдэнд тулгаад хоёр ч барилга барьчихсан. Улаанбаат хотыг томоос том тосгон болгочихсон.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Өмнөх үеийн удирдлагууд хууль хяналтын байгууллагад хандаж байсан, үгүйг би сайн мэдэхгүй байна. Би Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд ерөнхий архитектораар ажиллаж байсан Цэлмэгтэй холбоотой гомдлыг хуулийн байгууллагад гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгах ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.
Өмнөх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт үнэлгээ өгөхөд 29.6 хувьтай гэсэн дүн гарсан. Ерөнхий төлөвлөгөө хэрэгжээгүй шалтгаан нь суурьшлын тэлэлтийн бүсийн хүрээ хязгаараа тогтоож чадаагүй, авто замын сүлжээний хүртээмжгүй байдал гэж үзсэн. Мөн албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн газар олгосон гэж үзсэн.
1984 оноос хойш Улаанбаатар хотод нэг ч ширхэг дулааны цахилгаан станц баригдаагүй, 41 жил болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 6 цагийн өмнө
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 6 цагийн өмнө
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 8 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 9 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 9 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 9 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 10 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо Өчигдөр
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21