БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БУРХАНЫ ХҮҮ БАЯРБААТАР: СОШИАЛААР ТАНХАЙРАХ ГЭМТ ХЭРЭГ БОЛГОН ГУЙВУУЛЖ, ЯЛЛАСАНД ГОМДОЛТОЙ БАЙНА


Олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан тул шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан “Бурханы хүү Баярбаатар” иргэн Б.Баярбаатарт  шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан. 

Тэрбээр Иргэн Б.Баярбаатар уг шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаярт хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд,  "Миний бие Бямбацогт овогтой Баярбаатар нь 2025.1.10-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зөрчлийн хэргийн анхан шатны шүүхэд зөрчлийн тухай хуулийн 5.2, 1.4-өөр 30 хоног баривчлах шийтгэл авсан. Уг шийтгэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. ЗХТ-ийн 5.2 буюу танхайрах гэмт хэрэг гэдэг нь бодит амьдрал дээр олон нийтийн дунд үйлдэгдэх гэмт хэргийг томьёолсон зүйл заалт. Гэтэл үүнийг сошиалаар танхайрах гэмт хэрэг болгож гуйвуулж ялласанд маш их гомдолтой байна.

2. Би үзэл бодлоо элэглэл, комеди хэлбэрээр ихэвчлэн илэрхийлдэг. Энэ миний шийтгүүлсэн рийл бичлэг мөн ялгаагүй ийм бичлэг байсан. Элэглэл нийтэлснийхээ төлөө ял авсан дэлхийн анхны хүн болчих шиг боллоо. Элэглэлийг доромжлол, танхайрал гэж үздэг ийм шүүх, шүүгчтэй байгаад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Ийм хоцрогдсон коммунист цагдаа, прокурор, шүүх байгаад үнэхээр харамсаж байна.

3. Хонгил гэж байдгийг өөрийн биеэр мэдэрлээ.

4. Одоо намайг 80-н жилийн хорих ял хүлээж байна. Би 2020 оноос хойш 1000 орчим лайв, рийл, бичлэг хийсэн. Энэ бүгд дээр 30 хоногийн баривчилгаа явуулна гэвэл би энэ газраас 30000-н хоногийн дараа буюу 80-н жилийн дараа гарах нь ээ. Зүгээр хүн алж хүрээ талаагүй хүн нийгмээ шүүмжилснийхээ төлөө 80 жилээр хоригдох аюулд орж байгаад хэлэх үг алга.

5. Одоо намайг болон лайв, рийл, сошиал коммент, хип хоп дуу, комеди хийдэг сошиал пост, коммент бичсэн хэргийг ч энэ зүйл заалтаар хорих боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл нийгмийн идэвхтэй, нийгэмдээ санаа зовдог бүх хүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, үгэнд ор үгүй бол шоронд ор гэж заналхийлж байгаад маш их харамсаж байна анхаараарай.

6. Энэ мэтчилэн бичээд байвал маш олон үйл байна. Эрхээ хязгаарлуулсан тул эрх чөлөөт та бүгд шиг дураараа байх боломжгүйг ойлгоорой.

7. Эхнэр жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гэж байгаа, би мэс засалд орсон байсан эдгээгүй одоо ч өөрөө боолтоо хийгээд явж байна. Ийм харгис хүний ёсноос гажууд цагдаа, прокурор, шүүх байгаад харамсаж байна.Ийм улаан цагаандаа гарсан хүмүүс төрийн эрхийг хуйвалдан барьж байгаад маш их харамсаж байна. Хэлэх үг алга. 

Эрх зүйн туслалцаа хүссэн иргэн Б.Баярбаатар" гэсэн байна


0
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 20 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 27 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 6 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06