БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ж.Хатанбаатар, түүний хүүг чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ биелүүлээгүй гэв


СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судла л клиник төв / УАУЭСКТ/-ийг НЗД-ын 2001 оны Б/137 дугаар захирамж, НЗД-ын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 468 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх УАУЭСКТ” болгон өөрчилж, дүрмийг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн өмч бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Ингэхдээ менежментийг Ж.Хатанбаатар ахлуулсан багтай 3 жилийн хугацаатай хийсэн байдаг.

Улмаар 2014 онд НЗД-ын захирамжаар тус төвд аудитын комисс ажиллаж, менежментийн гэрээг “Хангалтгүй” хэмээн дүгнэж, менежментийн гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл менежментийг нийслэлд шилжүүлж өгөөгүй аж. Менежментийн гэрээ нь тухайн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг багасгах, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, нийслэлээс авах татаасыг буулгах зорилгоор хийдэг. Гэвч тус төв нь 2008-2013 онд нийслэлээс нийт 3.5 тэрбум төгрөг, 2014-2021 онд ЭМДС-аас нийт 4.1 тэрбум төгрөгийн татаас авсан байна. Мөн өнөөдрийн байдлаар тус төвийн гүйцэтгэх захирлаар Хатанбаатарын Гүрбазар ажиллаж байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл болон санхүүгийн тайланг огт ирүүлдэггүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Тэгвэл өнгөрсөн оны 8 дугаар сард НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиникийн төвийн захирал болон менежментийн багийн ахлагч нарыг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлэхийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганд үүрэг болгосон. Энэ хүрээнд НЭМГ-аас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлж, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу төвийн захирлыг чөлөөлөх, шинэ даргыг томилсон аж.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудын хүрээнд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазар болон Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар нарт сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг өнгөрсөн оны 9 дүгээр сард албан бичгээр мэдэгдэж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Х.Гүрбазарыг ажлаас чөлөөлсөн байна.
Гэвч Ж.Хатанбаатар нар нь ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн удаа дараа очиход тус төвийн эмч, ажилчид нь ажил хүлээлцүүлэх боломжоор хангахгүй, ажлын байранд нэвтрүүлээгүй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр мөн ажил хүлээлцэх ажлын хэсэг тамга тэмдэг, бичиг баримтыг хүлээн авахаар очиход албан өрөөнд нь тамга тэмдэг, бичиг баримт гэх зүйл байхгүйгээс хойшилжээ.
Ташрамд, тус төв нь хоёр корпустай бөгөөд үүнийг нэгийг СХД-ийн нэгдсэн эмнэлгийн харьяа хүүхдийн эмнэлэг болгох ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 18 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа Өчигдөр
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо Өчигдөр
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа Өчигдөр
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно Өчигдөр
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21