БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.Цэндбаатар: Утаа ихтэй нөхцөлд бэлтгэл хангах маш хэцүү. Бэлтгэлээ Америкт хийнэ


Монголын мэргэжлийн боксын зөвлөл, Tsendy Heroes компани, тэмцээн зохион байгуулагчид болон Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хэрхэн бэлтгэл хангаж буй талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МУГТ Э.Цэндбаатар хэлэхдээ "Бокс тоглоод 16 жил болж байна. Мэргэжлийн боксын дэвжээнд хөл тавиад хоёр жил боллоо. Би өөрийн гэсэн багтай болсон. Багт маань залуу үеийн төлөөлөл болсон хүчтэй найзууд маань бий. Залуучуудыг ялангуяа дүү нарыгаа мэргэжлийн бокс руу гаргая гэж бодож байна.

Хойд Америкийн аваргын бүсийг авах гэж хоёр жил хөдөлмөрлөж, хичээлээ. Харин одоо бүсээ хамгаалах гэж байна.

Би 61.2 буюу дээд жиндээ тоглохоор болсон. Миний өрсөлдөгчөөр 2-3 тамирчин бий. Тэд 20-оос дээш тоглолттой атлаа нэг хожигдолтой буюу бараг хожигдолгүй тамирчид.

Дэлхийн чансааны ТОП 15-д буй тамирчид юм. WBA холбооны ерөнхийлөгч ирнэ. Миний промотер, менежерүүд, багийнхан маань энэ тэмцээнийг Монголд зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөж байна. Тэр хэрээр их хэмжээний хөрөнгө оруулалтыг ч босгож байгаа юм.

Майк Тайсон гэх тамирчныг та бүгд мэднэ. Үүн шиг л зурагтаар үздэг тоглолтыг Монголд харуулахыг зорьж байна.

Энэ бүсийг авах гэж би маш их хичээсэн. Би зүгээр л маш их хичээдэг. Өдөр бүр 10кг хасаж байна. Багийнхандаа, Монголчууддаа ялалтыг авчирмаар байна.

Би "Баянгол"-д байрлаад бэлтгэлээ хангаж байна. Багш маань 14 хоногийн хугацаагаар ирээд нутаг буцсан. Тэмцээн болохоос долоо хоногийн өмнө ирнэ. 

Монголын нөхцөл бэлтгэл хийхэд маш хүнд байна. Түгжрэл, утаа, өглөө гүйхэд тулгарах бэрхшээл гээд баахан асуудал байна. Тиймээс энэ тулаанаа хийхийн тулд энэ сарын 15-нд буцаад Америк явна. Тэмцээний өмнө буюу хоёрдугаар сарын 10-нд буцаж ирээд тулаанаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Хэрэв энэ тулаанд ялалт байгуулбал, тавдугаар сард дэлхийн аваргад тулалдах боломж нээгдэнэ. Тиймээс би хожигдолгүй байх ёстой.

Ирээдүй болсон дүү нартаа зөв үлгэр дуурайл байхыг хүсэж байна.

Онцолж хэлэхэд энэ тэмцээнд Н.Төгсцогт ахыг тоглооч гэж хүссэн. Миний аваргын бүс авах тулааны өмнө Н.Төгсцогт ах тулалдана гэдгийг дуулгаж байгаадаа баяртай байна.

Хичээвэл хүрч болохгүй амжилт гэж үгүй гэдгийг залуус, дүү нартаа хүргэхээр л зорьж байна" гэлээ.

Цаашид манай компани монгол тамирчдыг дэлхийн дэвжээнд гаргах зорилгоор ажиллах болно. Дэлхийн олон промотер, боксын салбарынхан Монголыг баг тамирчдыг маш их сонирхож байна . Гаднын тамирчдын хувьд Э.Цэндбаатарыг л ялчихвал чансаа маш хурдан өснө гэж харж буй хэмээн зохион байгуулагчид хэллээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 35 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 44 минутын өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 1 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 4 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 6 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 22 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 2026/10/06
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 2026/10/06