БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​Говьсүмбэрийн малчин хоршоологчид 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ

Admin
Өчигдөр

Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ тус аймгийн малчин хоршоологчдын төлөөлөгчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Малчин хоршоологчид "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг онцолсон. Мөн цаашид хөрөнгө оруулалтын зээлд хамрагдахад илүү хялбар болгох, зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлэх, зэрэг саналыг гаргасан.

"Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт 63 шинэ хоршоо байгуулагдаж, 597 малчин хоршоонд гишүүнээр элссэн байна. Үүнээс 59 хоршооны гишүүн 246 малчин хоршоологч нийт 9,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ.

Малчин хоршоологчид үржлийн мал худалдан авах, Стандартын шаардлага хангасан малын хашаа, хороо, саравч худалдан авч, шинээр барих, Мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулагдсан техник, технологи, тоног төхөөрөмж худалдан авах, Мах сүү цагаан идээ бэлтгэх, боловсруулах, Малын тэжээл, тэжээлийн ургамал тариалах, тэжээл үйлдвэрлэлийн цех байгуулах зэргээр зээлээ үр дүнтэй зарцуулсан байна.

Монгол Улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах, үр дагавар, хор хохирлыг арилгах зорилгоор “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг 2024 оны 4 сарын 24-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

"Шинэ хоршоо" хөдөлгөөн өрнөж эхэлснээр хоршооны гишүүн малчин арилжааны банкнаас 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 5 хүртэлх жилийн хугацаатай авах боломж бий болсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 7510 шинэ хоршоо байгуулагдаж, 74 мянга гаруй малчин хоршоонд шинээр элссэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/07
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 2026/10/07
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 2026/10/07
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/10/07
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 2026/10/07
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2026/10/07
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 2026/10/06
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06