БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.АМАРБАТЫН ЛАТВИ УЛСЫН БАНКИН ДАХЬ ХАГАС САЯ ЕВРОГ МОНГОЛД БУЦАН ОРУУЛНА


"Эрдэнэт үйлдвэр"-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нь 2010-2013 оны хооронд тус албан тушаалыг хашиж байхдаа "Эрдэнэт үйлдвэр"-тэй Зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан “Трафигура Бехеер Амстердам”, Таурус Металс” компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Гарланд Маркетинг компани /Garland Marketing LTD/-ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг дансаар дээрх компаниудын нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан нь тогтоогдсон. Тодруулбал,

Etona lnvestment Corp гэх компаниас:

  • 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 50,000 ам.доллар /58,250,000 төгрөг/,
  • 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 32,000 ам.доллар /37,248,000 төгрөг/,
  • 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 64,000 ам.доллар /74,609,280 төгрөг/,

Grinder Trade investment LTD гэх компаниас:

  • 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 51,475 ам.доллар /67,822,945.25 төгрөг/,
  • 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 36,975 ам.доллар /48,534,494.25 төгрөг/,
  • 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 109,975 ам.доллар /145,645,391.25 төгрөг/,
  • 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 104,975 ам.доллар /138,688,711 төгрөг/,

Noble Phonenix Limited гэх компаниас:

  • 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 54,975 ам.доллар /91,007,814 төгрөг/,
  • 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 79,975 ам.доллар /135,609,608.75 төгрөг /,
  • 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 49,975 ам.доллар /91,027,463.5 төгрөг/,
  • 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 43,807 ам.доллар /79,896,082.74 төгрөг/, нийт 678,132 ам.доллар /968,339,850.74 төгрөг/-ийн хахууль авсан.

Түүнчлэн Г.Амарбат нь Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Гарланд Маркетинг компанийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг дансанд орсон 678,132 ам.доллорыг хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 2014 оны хоёрдугаар сарын 09-ны өдрөөс эхлэн эзэмшин, мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2014 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд харилцах данс нээсэн байна.

Улмаар Гарланд Маркетинг компанийн тус банканд эзэмшдэг данснаас:

  • 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 672,092 ам.доллар /1,226,453,644.36 төгрөг/,
  • 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 300 ам.доллар /711,648 төгрөг/, нийт 672,392 ам.доллар /1,227,165,292.36 төгрөг/-ийг шилжүүлэн байршуулж нуусан байжээ.

Мөн 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр дээрх Бүгд Найрамдах Латви улсын Ритуму банканд эзэмшдэг өөрийн хувийн дансанд байсан 671,440 ам.долларыг 540,307,98 евро /1,603,644,890.79 төгрөг/-оор солиулан хэлбэр хэмжээг өөрчилсөн, тус дансанд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр хүртэл 570,307,98 евро буюу 1,7 тэрбум төгрөгийн эзэмшиж, нуун далдлан мөнгө угаасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон байна. Тиймээс тус мөнгөн хөрөнгийг буцаан авчрахаар ажиллаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя 2026/10/16
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа 2026/10/16
Э.БАТШУГАР: МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ НЬ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ 2026/10/16
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна 2026/10/16
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/16
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 2026/10/16
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/10/15
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ 2026/10/15
Гадаад улсын 3 иргэн Монгол Улсын иргэний биед халдаж, гэмтэл учруулжээ 2026/10/15
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо 2026/10/15
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/15
Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ 2026/10/15
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой 2026/10/15
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/15
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 2026/10/14
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 2026/10/14
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 2026/10/14
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/10/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 2026/10/14
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо 2026/10/13