БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ


Өнөөдөр /2024.12.27/ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 1072 хувьцааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газар нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдаж авсан. Өөрөөр хэлбэл ахмад настны тэтгэвэр болон оюутны сургалтын төлбөр, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг төлбөрүүдэд худалдаж авсан. Тухайн үед хувьцаа үхмэл байсан учир иргэд буцааж төрдөө өгсөн. Гэвч өнөөдөр Тавантолгой ХХК идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд дарааллан хувьцаа олгох асуудал идэвхтэй явж байгаа. Тийм учраас иргэдийн хувьцааг иргэд өөрийн нэрлэсэн үнээр буцааж худалдаж авах тогтоолын төслийг санаачилсан байгаа. 

"Эрдэнэс тавантолгой" нийтдээ 15 тэрбум хувьцаатай. Түүний 3 тэрбум хувьцаа ард иргэдэд ногдол ашиг болж очсон. Иргэн бүхэн 1072 хувьцааг 933 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр авсан. 

Нэгдүгээрт, УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолоор зөвхөн Засгийн газар л иргэдийн хувьцааг буцааж нэрлэсэн үнээр худалдаж авах эрхтэй. 2012 онд гаргасан шийдвэрийн дагу 322767 ахмад настан хувьцаагаа төрдөө өгсөн байна. 515791 эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүс хувьцаагаа буцааж Засгийн газарт өгсөн. 1721 хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн 278, 258 оюутан сургалтын төлбөртөө хувьцаагаа суутгасан байна.

Хоёрдугаарт, Сайн хувьцаа хөтөлбөр 2016 онд хэрэгжсэн. Үүнд төрөл бүрийн 1294302 иргэний хувьцааг Засгийн газар худалдаж авсан. Тэгэхээр энэ үйл явцаас харахад 2012, 2016 оны сонгуулиар иргэдийн хувьцааг худалдаж авах, сонгуульдаа санал авах зорилгор энэ ажлуудаа хийсэн. Үүнд мэдээлэлгүй байсан иргэд хувьцаа хэрэггүй байгаад байхаар Засгийн газартаа зарах хөдөлгөөнийг өрнүүлсэн. Гэтэл өнөөдөр хувьцаа амилж нэлээд идэвхтэй байгаа. Тийм учраас энэ хүмүүсийн асуудлыг шийдэх маш чухал байгаа. 

Нийтдээ 2512779 иргэний 886 сая 300 мянган хувьцааны 826 тэрбум 830 сая төгрөгийн хувьцааг худалдаж авсан Энэ хувьцаг буцааж иргэдэд нь худалдаж авах боломжийн тогтоолын төслийг гаргаж өгнө. Тэгэхээр төсөвт ямар нэгэн дарамт болохгүй. Яагаад гэвэл нэрлэсэн хувьцаагаа буцааж худалдаж авна. Үүний үр дүнд буцаагаад ногдол ашгаа авах боломж игэдэд нээгдэх юм. 

Нэг гэрт дөрвөн өөр хувьцааны ногдол авдаг биш бүгд адилхан байгалийнхаа баялгыг хүртэх ийм боломж иргэн бүрт нээгдэнэ гэж үзэж байна.

327767ахмад настан байгаа. Үлдсэн 2200000 хөдөлмөрийн насны иргэд байна" гэв. 


0
angry
0
care
1
haha
9
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 4 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 4 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 5 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 5 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 9 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 11 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 11 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11