БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тусгай замын BRT төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна


Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Тусгай замын автобус BRT төслийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд нэгдүгээр хэсгийн ТЭЗҮ-ийг боловсруулж, судалгааны ажлуудыг хийж байна.

 Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Far east Mobility” компани болон “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн хамтарсан ажлын хэсэг Ерөнхий трасс зургийн дагуу чиглэлийг тойрч нэмэлт судалгаа хийснээс гадна “Зорчигч тээвэр II” ОНӨААТҮГ-т /2024.12.12/ ажиллалаа.
Азийн хөгжлийн банкны Байгаль орчны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Шотари Сасаки “Манай банк нь хөгжлийг тэтгэсэн төсөл хөтөлбөр, тэр дундаа иргэдийн төлөө чиглэсэн ажлуудыг дэмждэг. Бүтээн байгуулалт хэдий чухал ч, төслөөс үүдэн гарах сөрөг нөлөөлөлд бид анхаарал хандуулах ёстой. Газар чөлөөлөлтөөс шалтгаалж тухайн нутгийн хүмүүс хохирох, барилгын үйл ажиллагаанаас үүдэж байгаль орчинд сөрөг нөлөөлөл учрах ёсгүй. Бид эдгээр зүйлсийг тоохгүй өнгөрөөвөл төсөл амжилтанд хүрэхгүй. Тиймээс байгаль орчны нөлөөлөл талаас нь бид анхаарал хандуулж байна” гэв.
“Far East Mobility” компанийн ахлах Дуан Шаомэй хэлэхдээ “Улаанбаатар хотод BRT төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж хардаг. Тухайлбал, Гуанжоу хотыг Улаанбаатартай харьцуулбал хоёр дахин их түгжрэлтэй байсан ч, тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлснээр ачаалал эрс буурсан. Төслийг хэрэгжүүлэхэд шугам хоолой, машины зогсоол, явган хүний зам зэргийг нүүлгэх асуудал тулгарна” гэв.
Тусгай замын автобусны төсөл хэрэгжсэнээр өдөрт 25000-35000 зорчигч тээвэрлэх боломжтой болж, автобусны дундаж хурд 20-25км/ц болж нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа аж. Тус төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна.

Төслийн I хэсгийн явц: ТЭЗҮ, Зураг төслийг боловсруулж байна
Урт: 12 км, 17 зогсоолтой
Хэрэгжих хугацаа: 2024-2027 он


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 14 цагийн өмнө
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 14 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 15 цагийн өмнө
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй 15 цагийн өмнө
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа 16 цагийн өмнө
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 21 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 22 цагийн өмнө
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ 23 цагийн өмнө
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2026/11/09
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 2026/11/09
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2026/11/09
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/09
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 2026/11/09
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 2026/11/09