БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬД томилогдлоо.


Gandan Television үүсгэн байгуулагч, захирал Ж.Одгарьд тус телевизийн программын албаны дарга, гавж П.Мөнх-Очирт үүрэгт ажлаа хүлээлгэн тамга тэмдэг, гэрчилгээгээ гардуулан, ОНХА- ны даргаар томилогдлоо.


Ж,Одгарьдын Гандан телевизийг үүсгэн байгуулж бүтээсэн ажлыг товчхон сийрүүлбэл:

МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Гандан телевизийн 2022 оны 2 дугаар сарын 2, XVII Жарны усан бар жилийн шинийн нэгэнд эфирийг орон даяар түгээж үйл ажиллагааг эхлүүлжээ.
2020-2021 онд телевизийн үйл ажиллагааг явуулах суурь судалгаа, хууль эрх зүйн орчин, дэд бүтэц, инжнер техникийн шийдлийг гаргаж анхны холболтуудыг бүтээн байгуулж,
“Өв уламжлал, шашин соёлоо дээдлэнэ” уриа бүхий хүүхэд залуучуудын телевизийг бэлгэдэл, брэнд бүхий болгож хөгжүүлсэн бөгөөд нийгмийн соён гэгээрүүлэх үндсэн зорилгодоо нийцсэн орон даяар сувгаа түгээх мэрэгжлийн уран бүтээлийн баг, тоног төхөөрөмж, студи бүхий өргөн нэвтрүүлгийн шаардлага хангасан Телевизийн байгууллага үүсгэн байгуулсан билээ.


Гандан телевиз нь нийгэмд өөрийн гэсэн өнгө төрх, нэвтрүүлэг, уран бүтээлээрээ олонд танигдаж гадаад, дотоодын хэвлэл мэдээлэл, телевизийн байгууллагатай хамтын ажиллагаатай, соёлын байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичигтэй, улсдаа ажлын байрыг нэмэгдүүлж, 2024 оны хариуцлагатай татвар төлөгч байгууллага болон өргөжсөөр байна.

Гандан телевизэд телевизийн мэргэшсэн, чадварлаг, уран бүтээлчид өдөр бүр 16-17 цагийн тогтмол эфирийг Монгол орон даяар Univision-58, Skymedia-58, ДДЭШ-58, Сансар дижитал-24, Сансар кабель-25, MNBC-50, Монголсат-48, Цахилгаан холбоо-25, Хилийн чанд, олон улсад /VOO, facebook хуудас, Youtube, Instagram/ сувгуудаар хүүхэд, залуучуудад соёл, танин мэдэхүйн хүмүүжил олгоход дэмжлэг болон эерэг нийгмийн төлөө сэтгэл оюунаа нэгтгэн ажиллаж байна.

Гандан телевизийн бүтээсэн соёл уламжлалын нэвтрүүлгүүд, монголчуудын нийтээрээ шүтдэг бурханы шашны хурал номын зан үйлийн дамжуулалт, тэр дотор Далай багшийн номын айлдвар, олон улсын шашин соёлын үйл ажиллагаа үзэгчдийн таашаалыг ихээхэн хүртдэг билээ. Үүнд: Бурхадын тайлбар, Номын нөхдийн наадгай, Хүүхдийн ертөнц, Гандангийн цагаан сар, Ханьцашгүй номын мөр, Арван бэрх, Сэтгэлийн гэгээ, Оршихуйн эх, Судраас суралцахуй, Түүх соёлын үл хөдлөх дурсгалууд, Завгүй залуус, Update, Жаргалын түлхүүр, Эрдмийн шимээс нэвтрүүлгүүд олны таашаалыг хүртсэн юм.
эх сурвалж: Гандантэгчэнлин Хийд


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 46 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 17 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 18 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01